Ю Сонг Хятадын цорын ганц медалийг авчирлаа



Эмэгтэй +78 кг: алт Ю Сонг (БНХАУ), мөнгө Сара Асахина (Япон), хүрэл Ким Мин-Жён (БНСУ), Ирына Киндзерска (Азербайжан)

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хүнд жинд, ялангуяа хамгийн хүнд жинд Хятадууд тун хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн. Үүнийг батлах мэт +78-д Хятадад бүсгүй Риогийн Олимпийн хүрэл, 2015 оны Дэлхийн аварга Ю Сонг түрүүлж дэлхийн аваргаас 2 дахь алтан медалиа хүртлээ. Өдгөө 31 настай Ю Сонг финалд энэ оны Парис болон Екатеринбургийн Их Дуулгад түрүүлсэн 20 настай Япон охин С.Асахитай барилдсан. Хоёр бөх нэлээд хүнд барилдаан хийж Хятадын Ю Сонг ялалт авсанаар сүүлийн 2 дэлхийн аваргад түрүүллээ.

Энэ жинд барилдсан манай улсын бөх Б.Мөнхтуяа эхний тойрогтоо Нидерландын бөхтэй барилдаж вазаригаар хожигдож тэмцээнээ өндөрлөсөн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн