Япончууд -100 кг-д аваргаа хамгааллаа



Эрэгтэй -100 кг: алт А.Волф (Япон), мөнгө В.Липартелиани (Гүрж), хүрэл Е.Гасимов (Азербайжан), К.Денисов (ОХУ)

Арон Волф -100 кг-д Риогийн Олимпийн мөнгөн медальт Гүржийн В.Липартелианиг вазаригаар буулган авсанаар Япончуудын 7 дахь алтан медалийг авчирсан. А.Волф энэ жил Бүх-Японы аваргад Р.Хагаг ялж аварга болсон. Ямартаа ч Олимпийн хүрэл, 2015 оны Дэлхийн аварга Р.Хагаг тэмцээнээ эрт өндөрлүүлсэн бол А.Волф алтан медаль хүртэж чадлаа. Түүнтэй финалд барилсдан Гүрж залуу В.Лапартевиани энэ оны 2 сараас жин өгсөж -100 кг-д барилдаж байгаа. Тэрээр 90 кг-д Риогийн Олимпийн наадмаас мөнгө, ДАШТ-нээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж байсан шилдэг 90-үүдийн нэг юм.

Энэ жинд барилдсан Азийн наадмын хүрэл медальт, Парисын Их Дуулгын хүрэл медальт Л.Отгонбаатар жин өгсөж барилдсан. Тэрээр эхний барилдаандаа Тажикстаны С.Сайдовыг цэвэр савж гараагаа сайхан эхлүүлсэн ч 2-р тойрогт Е.Гасимовт хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн