Алдарт Т.Ринье 134 дараалж ялалт байгууллаа



Эрэгтэй +100 кг: алт Т.Ринье (Франц), мөнгө Д.Моура (Бразил), хүрэл Н.ТҮВШИНБАЯР (МОНГОЛ), Р.Силва (Бразил)

+100 кг-н жинд Т.Риньег хэн унагах бол? гэсэн хүлээлт байсан болов уу? Учир нь Т.Ринье өнгөрсөн Риогийн Олимпийн наадмаас хойш бараг барилдаагүй тул чансааны 14-д эрэмбэлэгдээд байсан. Иймд D хэсэгт тэгшитгэлийн барилдаанаар энэ удаагийн дэлхийн аваргыг эхлүүлсэн. Хэдийгээр чансаа доогуур ч гэсэн шилдэг бөх гэдгээ батлан харуулж Дэлхийн аваргаас 8 дахь алтан медаль зүүсэн. Түүнтэй хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн бөх бол хагас шигшээд барилдсан Гүржийн Г.Тушишвили болон Бразилын Д.Моура нар байсан.

Харин энэ жинд манайхаас МУГТ Н.Түвшинбаяр болон Ө.Дүүрэнбаяр нар барилдсан. Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо хийллэж 2-р тойрогтоо алдарт Т.Риньед хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл Н.Түвшинбаяр аварга жин өгсөж тун одтой барилдаж хүрэл медаль хүртсэн. Н.Түвшинбаяр аварга +100 кг-д өөрөөсөө жин, өндөрөөр хамаагүй илүү бөхчүүдтэй барилдан буулгаж байсныг дурьдах хэрэгтэй. Үнэхээр нэг барилдах гэж төрсөн бөх гэдгээ харуулж 10 жил Олимп, Дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөж байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн