Холимог багийн төрөлд Япончууд түрүүллээ



Энэ удаагийн ДАШТ-нд холимог багийн тэмцээн анх удаагаа багтлаа. Багийн холимог төрөл нь ирэх 2020 оны Токиогийн Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан юм. Ингээд багийн холимог төрөлд 21 улсын шигшээ багууд оролцсон. Хагас шигшээд Япон, БНСУ, ОХУ болон Бразилын шигшээ багууд шалгарч Японы шигшээ баг Бразилын шигшээ багийг 6-0 хожиж алтан медалийн эзэн боллоо.

  • 57 кг эмэгтэй: Япон (Ё.Цукаса) 1-0 Бразил (Р.Силва)
  • 73 кг эрэгтэй: Япон (С.Хашимото) 2-0 Бразил (М.Контини)
  • 70 кг эмэгтэй: Япон (Ч.Арай) 3-0 Бразил (М.Портела)
  • 90 кг эрэгтэй: Япон (К.Нагасава) 4-0 Бразил (В.Пеналбер)
  • +70 кг эмэгтэй: Япон (С.Асахи) 5-0 Бразил (М.Алтеман Суэлен)
  • +90 кг эрэгтэй: Япон (Т.Ожитани) 6-0 Бразил (Р.Силва)

Алт: Япон, мөнгө Бразил, хүрэл Франц, БНСУ

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн