Нидерланд эсвэл Швед



Дэлхийн аваргын урьдчилсан шатны Европын А хэсгийн тоглолт тун сонирхолтой болж байна. Энэ хэсэгт Франц, Нидерланд, Швед, Болгар, Беларусь болон Люксембургийн шигшээ багууд багтсан. Одоогийн байдлаар Францын шигшээ баг 17 оноотой хэсгээ тэргүүлж байгаа бөгөөд үлдсэн 2 тойргийн тоглолтоо Болгар болон Беларусын шигшээ багуудтай хийнэ. Ерөнхийдөө Дэлхийн аваргын эрхээ авах боломжтой.

Харин 2-р гарахын төлөө, плэй-оффын тоглолт хийхийн төлөө Швед, Нидерландын шигшээ багуудын дунд хүчтэй өрсөлдөөн болж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Францын багт Нидерландууд, Болгарын шигшээд Шведүүд хожигдоод байсан. Харин урьд шөнө болсон тоглолтонд хоёр баг хоюулаа ялалт авч чадсан. Одоогоор Швед 16 оноотой дэд байранд яваа бол Нидерландын шигшээ баг 13 оноотой 3-р байранд байна.

Хоёр багийн үлдсэн 2 тоглолтууд маш чухал болоод байна. Тэр дундаа 10 сард болох Нидерландад болох Швед-Нидерландын тоглолт хоёр багийн хувь заяаг шийдвэрлэх тоглолт болно. Хэсгийн сүүлчийн тоглолтоос өмнө Шведүүд Люсембургтэй, Нидерландууд Беларусын шигшээтэй тоглоно. Мэдээж хөлбөмбөг сонирхогчид энэ хоёр багийг хоюуланг нь ДАШТ-нд харахыг хүсэж байгаа байх.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн