М.Шарапова тэмцээнээ өндөрлүүллээ



US Open тэмцээний 4-р тойргийн тоглолтууд явагдаж байна. Одоогийн байдлаар АНУ-ын В.Уилльямс, С.Стефэнс, Чехийн П.Квитова болон Латвийн А.Севастова нар шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ аваад байна. Тэгвэл М.Шарапова болон Г.Мугуруза нарын дээгүүр өрсөлдөх магадлалтай байсан теннисчид тэмцээнийг өндөрлүүлсэн.

Цагаан хуудсаар оролцож буй М.Шарапова тэмцээний 4-р тойрогт Латви улсын теннисчин А.Севастоватай тоглон хожигдсон байна. Хоёр теннисчин анх удаагаа учраа таарч тоглож байгаа нь энэ бөгөөд тоглолт 2 цаг 16 минут үргэлжилж 5-7, 6-4, 6-2 харьцаагаар Латви теннисчин ялалт байгуулсан. Хүчтэй өрсөлдөгч М.Шараповаг буулгаж авсан А.Севастова 1/4-н төлөө АНУ-ын С.Стефэнстэй тоглоно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн