Л.Хэмилтон Монцад тэргүүллийг авлаа



Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ-ний 13 дахь гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Италийн Монцад болсон тус гараанд Л.Хэмилтон түрүүлж дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн. Тус гараанд түрүүлэхээс гадна Л.Хэмилтон Бямба гаригт болсон байрлал тогтоох уралдаанд түрүүлж формула-1 уралдааны түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн боллоо. Тэрээр карьерынхаа турш 69 удаа пол-позишн хийж формула-1-н түүхэн дэх хамгийн олон удаа пол-позишн хийсэн нисгэгч болсон. Л.Хэмилтон долоо хоногийн өмнө Бельгийн Спад болсон мөн пол-позишн хийж бүх цаг үеийн лидер М.Шумахерын амжилтыг хуваалцаад байсан юм.

Л.Хэмилтон ийнхүү шинэ түүхэн амжилтыг тогтоохын зэрэгцээ сүүлийн 2 гараанд ялагч болсон. Италид болсон гараанд Л.Хэмилтон шилдэг нь байж чадсан. Урьдчилсан тестийн гараануудад хурдан хугацаанд замаа туулж байсан бол Ням гаригт мөн хамгийн хурдан байж замаа дуусгасан. Түүний араас багийн хамтарч В.Боттас болон С.Феттел нар барианд орсон.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн