Олимп, Дэлхийн аваргын хос медальт тамирчид



Чөлөөт бөхийн спортоор:

  1. Ж.Мөнхбат: Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат. Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 1968-Мехико 87 кг-д мөнгөн медаль
  • ДАШТ: 1967-Шинэ Дели 87 кг-н жинд хүрэл медаль
  1. Д.Сэрээтэр: Төв аймгийн Лүн сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Ардын багш.
  • Олимп: 1968-Мехико 70 кг-д хүрэл медаль
  • ДАШТ: 1970-Эдмонтон 70 кг-д хүрэл медаль
  1. Х.Баянмөнх: Увс аймгийн Хяргас сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 1972-Мюнхен -100 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 1971-Софи -100 кг мөнгө, 1974-Стамбул -100 кг мөнгө, 1975-Минск -100 кг АЛТАН медаль
  1. З.Ойдов: Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 1976-Монерал 62 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 1974-Стамбул 62 кг АЛТАН медаль, 1975-Минск 62 кг АЛТАН медаль, 1977-Лозанна 68 кг хүрэл медаль
  1. Д.Оюунболд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 1980-Москва 57 кг хүрэл медаль
  • ДАШТ: 1978-Мехико 57 кг хүрэл медаль
  1. С.Батцэцэг: Архангай аймгийн Хашаат сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2012-Лондон 63 кг хүрэл медаль
  • ДАШТ: 2010-Москва 59 кг АЛТАН медаль, 2015-Лас Вегас 63 кг АЛТАН медаль, 2013-Будапешт 63 кг мөнгөн медаль

 

Буудлагын спортоор:

  1. Д.Мөнхбаяр: Улаанбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин. (2002 оноос ХБНГУ-ын нэрийн өмнөөс Бээжингийн Олимпийн наадмаас хүрэл, 2002 оны ДАШТ-нээс алтан медаль хүртсэн)
  • Олимп: 1992-Барселона 25 м-н гар бууны төрөлд хүрэл медаль
  • ДАШТ: 1998-Барселона 10 м-н гар бууны төрөлд АЛТАН медаль, багийн хүрэл
  1. О.Гүндэгмаа: Улаанбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2008-Бээжин 25 м-н гар бууны төрөлд мөнгөн медаль
  • ДАШТ: 2006-Загреб 25 м-н гар бууны төрөлд хүрэл медаль, 1998 онд багийн төрөлд хүрэл медаль

 

Жүдо бөхийн спортоор:

  1. Х.Цагаанбаатар: Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2004-Афин 60 кг  хүрэл медаль
  • ДАШТ: 2009-Роттердам 60 кг АЛТАН медаль, 2010-Токио 66 кг хүрэл медаль, 2015 онд багийн хүрэл медаль
  1. Н.Түвшинбаяр: Булган аймгийн Сайхан сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2008-Бээжин -100 кг АЛТАН медаль, 2012-Лондон -100 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 2017-Будапешт +100 кг хүрэл медаль, 2015 онд багийн хүрэл медаль
  1. С.Ням-Очир: Увс аймгийн Тэс сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 2012-Лондон 73 кг хүрэл медаль
  • ДАШТ: 2015-Астана 73 кг хүрэл медаль, багийн хүрэл медаль
  1. Д.Сумъяа: Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 2016-Рио-де-Жанейро 57 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 2017-Будапешт 57 кг АЛТАН медаль, 2015-Астана 57 кг хүрэл, 2014 онд багийн мөнгөн медаль

 

Боксын спортоор:

  1. П.Сэрдамба: Улаанбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2008-Бээжин 48 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 2009-Милан 48 кг АЛТАН медаль, 2011-Баку 48 кг хүрэл медаль
  1. Э.Бадар-Ууган: Улаанбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
  • Олимп: 2008-Бээжин 54 кг АЛТАН медаль
  • ДАШТ: 2007-Чикаго 54 кг мөнгөн медаль
  1. У.Мөнх-Эрдэнэ: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 2012-Лондон 64 кг хүрэл медаль
  • ДАШТ: 2009-Милан 64 кг хүрэл, 2013-Алма-Ата 64 кг хүрэл медаль
  1. Н.Төгсцогт: Улаанбаатар хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 2012-Лондон 52 кг мөнгөн медаль
  • ДАШТ: 2009-Милан 51 кг мөнгөн медаль
  1. Д.Отгондалай: Дорнод аймгийн Чойбалсан хотын харъяат. Монгол улсын гавъяат тамирчин.
  • Олимп: 2016-Рио-де-Жанейро 60 кг хүрэл медаль
  • ДАШТ: 2017-Хамбург 60 кг хүрэл медаль

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн