Сүүлийн эрхийг Хуан Мартин дел Потро авлаа



Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс тодорлоо. Р.Надал, П.Карреньо Буста болон К.Андерсон нар хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байсан. Тэгвэл 4 дэх тоглогчоор Аргентин залуу Хуан Мартин дел Потроо тодорлоо.

Хуан Мартин дел Потроо 1/4-д Швейцарын Р.Федерертэй тоглон хожсон. Тоглолт 4 сет үргэлжилсэн бөгөөд Аргентин теннисчин хүчтэй өрсөлдөгчөө 7-5, 3-6, 7-6, 6-4 харьцаагаар хожсон байна. Хуан Мартин дел Потрогийн хувьд Р.Федерер тал таардаггүй, хүчтэй өрсөлдөгч. Тэд өмнө нь 21 удаа учраа таарч тоглоход Х.М.дел Потро ердөө 5 удаа хожиж байжээ. Гэхдээ энд Аргентин залуу Америкийн нээлттэй тэмцээнд Р.Федерертэй 2 удаа таарахдаа хоюуланд нь хожиж байна. Энэ удаа хагас шигшээд буулгаж авсан бол 2009 оны шигшээд мөн хожиж анхны Их Дуулга тэмцээний цомоо хүртэж байжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн