Хэсгийн тоглолт өндөрлөлөө



Сагсан бөмбөгийн Европын АШТ-ний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Өчигдөр C, D хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд болсон. Хорватын шигшээ баг Чехийн шигшээ багийг 107-69, Испаний шигшээ баг Унгарын шигшээ багийг 87-64, Монтенегрогийн шигшээ баг 86-69 харьцаагаар Румын шигшээ буулган авсан.

Шөвгийн 16-н оноолт:

  • Герман – Франц
  • Испани – Турк
  • Словени – Украйн
  • Латви – Монтенегро
  • Литва – Грек
  • Хорват – ОХУ
  • Финланд – Итали
  • Серби - Унгар

Эдгээр тоглолтуудаас мэдээж Герман-Франц, Испани-Турк, Хорват-Оросын шигшээ багуудын тоглолт тун сонирхолтой болох болов уу? Францын шигшээ баг сүүлийн 3 Европын АШТ-нд тун амжилттай тоглолт үзүүлж алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа. Ямартаа ч хасагдах шатны тун сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн