К.Фрүүм тэргүүлж, В.Нибали нэхсээр



Мэргэжлийн дугуйн олон өдрийн Вуэльта Испаниа уралдаан өндөрлөхөд 3 гараа үлдээд байна. Одоогийн байдлаар нийлбэр дүнгээр “Sky” багийн Их Британи дугуйчин К.Фрүүм 72 цаг 03 мин 50 сек-н амжилтаар тэргүүлж байгаа бол “Bahrain-Merida” багийн Итали дугуйчин В.Нибали ердөө 1 мин 37 сек-ээр дутуу нэхэж байна. К.Фрүүм Вуэльта Испаниа уралдааны өмнө “надад дуусгаагүй ажил бий” хэмээн мэдэгдэж байсан. Өнгөрсөн улиралд нийлбэр дүнгээр дэд байранд орж байсан юм. Ийм тэрээр энэ онд Вуэльта Испаниа уралдаанд түрүүлэх зорилготой оролцож байгаа К.Фрүүмийн хувьд энэ жил боломж байна. К.Фрүүм 3 дахь гараанаас хойш нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа.

Өчигдөр тэмцээний 18 дахь гараа Испаний хойд нутгийн Суансесээс Санта Торибио-де-Лейбана хүртэлх 169 км-н өндөрлөг замд болсон. Тус гараанд “Lotto-Soudal” багийн Бельги дугуйчин С.Арми 4 цаг 9 мин 39 сек-н амжилтаар тэргүүлсэн байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн