Р.Надал Их Дуулга тэмцээний 16 дахь цомоо хүртлээ



АНУ-ын Нью-Йорк хотноо 2 долоо хоногийн турш US Open тэмцээн болж өндөрлөлөө. Хамгийн сонирхолтой төрөл болох эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тус тэмцээний 2 удаагийн цомын эзэн Их Дуулга тэмцээний 15 удаагийн эзэн Испаний алдарт теннисчин Р.Надал түрүүлжээ. Тэрээр аваргын төлөө тоглохоор талбайн теннисний “том” залуусын нэг Өмнөд Африкийн К.Андерсонтой шалгарсан.

Их Дуулга тэмцээний шигшээд Р.Надал 23 дахь удаагаа шалгарсан бол К.Андерсон анх удаагаа шалгарч байгаа нь энэ байлаа. Хоёр теннисчин 3 сет тоглож Р.Надал өрсөлдөгчөө 6-3, 6-3, 6-4 харьцаагаар хожсон. Ингэснээр Р.Надал Их Дуулга тэмцээний 16 дахь цомоо хүртсэн. Тэрээр цомыг хүртсэн Р.Надал “энэ жил тохиолдсон бүгд итгэмээргүй байлаа” хэмээн ярьжээ. Үнэхээр ч Р.Надал бэртлийн улмаас сүүлийн 2 жил орчим тогтвортой тоглолт үзүүлж чадаагүй. Харин энэ жил гайхалтай эргэн ирэлтийг хийж Австралийн Нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан бол Франц болон Америкийн нээлттэй тэмцээний цомыг хүртэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн