К.Фрүүм ажлаа 100% гүйцэтгэлээ



Дугуйн олон өдрийн Вуэльта Испаниа уралдааны 2017 оны аварга тодорлоо. 3 долоо хоногийн турш Испани, Франц, Андорра улсын нутаг дэвсгэрийг дайран 3324 км замд үргэлжилсэн тус уралдаанд “Скай” багийн Их Британи дугуйчин К.Фрүүм тэргүүлжээ. Тэрээр уралдаан эхлэхээс өмнө “надад дуусгаагүй ажил бий” хэмээн мэдэгдэж байсан Британи дагуйчин К.Фрүүм ажлаа дуусгаж анх удаагаа Вуэльта Испаниа уралдаанд түрүүлж байна. К.Фрүүм Вуэльта Испаниа уралдаанд 2011, 2014, 2016 онуудад нийлбэр дүнгээр дэд байранд орж байсан юм.

К.Фрүүм нийт 21 гараанаас 2 гараанд түрүүлсэн бөгөөд нийлбэр дүнгээр 3 дахь гараанаас тэргүүллийг аваад байсан юм. Түүнтэй хамгийн ойр өрсөлдөөнийг В.Нибали үзүүлж байсан. Ялангуяа 11 дэх гараанаас уралдааныг К.Фрүүм тэргүүлж, В.Нибали нэхэж эхэлсэн. Хоёр дугуйчныг ердөө минут хүрэхгүй хугацаа зааглаж байсан юм. Харин К.Фрүүм 16 дахь өдрийн гараанд тэргүүн байр эзэлсэнээр тэргүүллэ 2 минут болгож чадсан. Ерөнхийдөө 16 дахь гараанаас К.Фрүүмийн тэргүүлэл баталгаажсан гэж хэлж болно.

Нийлбэр дүнгээр:

1. Chris Froome (GB/Team Sky) 82hrs 30mins 02secs

2. Vincenzo Nibali (Ita/Bahrain-Merida) +2mins 15secs

3. Ilnur Zakarin (Rus/Katusha-Alpecin) +2mins 51secs

4. Wilco Kelderman (Ned/Team Sunweb) +3mins 15secs

5. Alberto Contador (Spa/Trek-Segafredo) +3mins 18secs

6. Wout Poels (Ned/Team Sky) +6mins 59secs

7. Michael Woods (Can/Cannondale-Drapac) +8mins 27secs

8. Miguel Angel Lopez (Col/Astana Pro Team) +9mins 13secs

9. Steven Kruijswijk (Ned/LottoNL-Jumbo) +11mins 18secs

10. Tejay van Garderen (US/BMC Racing Team) +15mins 50secs

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн