Улирлын өмнө: Монерал Канадиенс баг



  • Бүс: Дорнод бүсийн Атлантик дивизион
  • Хот: Монерал хот
  • Байгуулагдсан он: 1909 он
  • Амжилтын түүх: ҮХЛ-т Стэнлийн цомын хамгийн олон удаа буюу 24 удаа хүртсэн
  • Өнгөрсөн улирлын амжилт: 47 хожил, 26 хожигдол, ОТ 9 хожигдолтойгоор 103 оноо авч дивизионоо тэргүүлсэн
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт:1-р шатанд Нью-Йорк Рейнжерс багт 2-4 харьцаатай хожигдсон
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: М.Пачиоретти 67 оноо
  • Хамгийн их гоол оруулсан тоглогч: М.Пачиоретти 35 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: А.Радулов 36 гоолын дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: А.Радулов (Даллас Старс руу), Б.Флян (Даллас Старс руу), А.Марков (Ак Барс руу), Н.Нестеров (ЦСКА Москва руу), Д.Кинг (Екатеринбург руу), хамгаалагч А.Емелин (Нэшвилл Предаторс), хамгаалагч Н.Болье (Баффало Сабрес)
  • Энэ улиралд багт шинээр ирсэн тоглогчид: хамгаалагч К.Олзнер (Вашингтон Капиталсаас), баруун жигүүр А.Гемски (Даллас Старсаас), төв П.Олланд (Анахайм Даксаас), хамгаалагч М.Штрайт (Питтсбург Пингвинсээс), жигүүр Й.Друэн (Тампа Бэй Лайтнингаас)

ҮХЛ-т хамгийн олон удаа Стэнлийн цомыг өргөсөн баг бол Монерал Канадиенс баг. Гэхдээ Канадын баг сүүлийн 24 жил цомгүй он жилүүд үргэлжилсээр. Плэй-оффт ч тогтворгүй тоглож байна. Өнгөрсөн улирлыг тун боломжийн эхлүүлсэн ч улирлын дундуур ялангуяа он гараад “чөлөөт уналт” хийсэн. Ингээд багийн удирдлагууд 2 сард дасгалжуулагч М.Террьенийг ажлаас нь чөлөөлж К.Жюльенийг багийн дасгалжуулагчаар томилсон. К.Жюльен бол шинэ мянганы эхэн үед Монералын дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн Бостон Брюинс багийг удирдаж байхдаа 2011 онд Стэнлийн цомыг хүртэж байсан туршлагатай дасгалжуулагч юм. К.Жюльен багийн дасгалжуулагчаар томилогдоод эхний зорилгоо биелүүлж, багаа плэй-оффт шалгаруулсан. Одоо тэр өөрийн багаа бүрдүүлж Монерал Канадиенс багийн анти эрин үеийг төгсгөл болгохын тулд ажиллаж байна.

Энэ зун багаас А.Радулов болон А.Марков нар явсан. А.Марковын хувьд 16 жил Монерал Канадиенс багийн хамгаалалтыг хариуцан тоглож байсан. Харин энэ зун түүний багтайгаа байгуулсан гэрээ нь дуусаж ТХЛ рүү явсан. Тэгвэл А.Радулов өнгөрсөн улиралд ТХЛ-н ЦСКА Москва багаас ирж 1 жилийн 5.7 сая ам.долларын гэрээ байгуулж байсан. Тэрээр өнгөрсөн улирлын турш 76 тоглолтонд оролцохдоо 18 гоол, 36 гоолын дамжуулалт өгч, плэй-оффт багаа гоол болон дамжуулалтаараа тэргүүлсэн. Гэхдээ түүнийг Монерал Канадиенс баг авч үлдсэнгүй.

Хэдийгээр А.Радулов, А.Марков нар багийг орхисон ч час хийсэн боломжийн наймаа хийсэн. 2007 оны драфтын 5-р сонголт, Вашингтон Капиталс багийн хамгаалагч К.Олзнертой 5 жилийн 23.1 сая ам.долларын, 2013 оны драфтын 3-р сонголт, Тампа Бэй Лайтнинг багийн зүүн жигүүрийн тоглогч Й.Друэнтэй 6 жилийн 33 сая ам.долларын гэрээ байгуулсан. A.Друэн шууд гарааны ТОП лайнд багтах эсэх нь эргэлзээтэй. Мэдээж гарааны буюу ТОП лайнд М.Пачиоретти, Б.Галлахер болон А.Гальченюк нар гарах болов уу? Харин ахмад хамгаалагч К.Олзнер Ш.Уэбертэй хамтдаа тоглох бүрэн боломжтой. А.Марков, А.Емелин, Н.Болье нарын хамгаалагчид багаа орхисон. Багийн хамгаалалт бол бүрэн Ш.Уэбэрээс шалтгаална. Түүнд хэн шилдэг хамтрагч байж чадах вэ гэдгээс их зүйл эхлэх болов уу? Ш.Уэбэр бол 2016 оны зун багт ирээд удалгүй багийн дэд ахлагч болсон. Тэр яалт ч үгүй багийн хамгаалалтын ноён нуруу, тэргүүн сонголт юм.

Баг энэ зун төвийн тоглогч А.Гальченюктай 3 жилээр, хаалгач К.Прайстай 8 жилээр гэрээгээ сунгасан. Өдгөө 23 настай А.Гальченюк энэ багийн төвийн 1-р сонголт. Гэхдээ түүнийг багийн төвийн шугам, довтолгооны эхний сонголт байна гэхэд яг үнэндээ эргэлзэж байгаа. Ф.Данаулт, Й.Друэн нар түүний араас бэлэн зогсож байна. Эдгээр гурван тоглогчийн хэн ч ТОП лайны сонголт байх боломжтой. Монерал Канадиенс чухам ирэх улиралд хэр хол явах бол? А.Радуловыг явуулсан нь зөв байсан уу? Үүнийг харах л үлдэж байна. Ямартаа ч энэ бүрэлдэхүүн бол плэй-оффт шалгарах боломж бий. Харин Стэнлийн цомын төлөө өрсөлдөх баг хараахан биш гэж харж байна. Дорнод бүсэд Питтсбург, Вашингтон цаашлаад дэндүү авъяаслаг залуу А.Мэттьюс хэмээх залуутай Торонто Мейпл Лифс зэрэг хүчирхэг багууд бий.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн