Франк де Бур 77 хоногийн дараа ажлаасаа халагдлаа



Английн Премьер Лигийн Кристал Палас клуб Нидерланд дасгалжуулагч Франк де Бурыг ажлаас нь чөлөөллөө. Кристал Палас шинэ улирлыг эхэлснээс хойш 4 тоглолтонд бүгдэд нь хожигдож лигийн хүснэгтийн хамгийн доор бичигдэж байна. Энэхүү амжилтгүй үзүүлэлт нь Нидерланд дасгалжуулагчийг ажлаа өгөхөд нөлөөлсөн байна.

Франк де Бур энэ оын 6 сарын 26-нд Кристал Палас клубын дасгалжуулагчаар томилогдож байсан. Тэрээр Английн клубыг ердөө 77 хоног удирдаад ажлаа өгч байна. Түүний явуулсан Кристал Палас дараагийн дасгалжуулагчаараа Р.Хожсонг томилож байгаа ажээ. Клуб Р.Хожсоныг өнөөдөр албан ёсоор зарлана гэсэн мэдээлэл байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн