Happy Birthday Larry Brown



1940 оны 9 сарын 14-ний ЭНЭ ӨДӨР сагсан бөмбөгийн нэрт дасгалжуулагч Л.Браун мэндэлжээ.

Л.Браун: энэ нэр бол Америкийн сагсан бөмбөгт маш хүндтэй нэр юм. Хэдийгээр NBA-н аварга цолыг 2004 онд ганцхан удаа хүртсэн боловч “дасгалжуулагчдын тэргүүн” хэмээн үнэлэгддэг эрхэм юм. Түүнийг алдарт дасгалжуулагчид болох Ф.Жексон, Г.Попович болон П.Райли нар бүгд хүндэтгэдэг. Мөн Л.Брауны амжилтыг тодотгох бас нэгэн амжилт бол NBA болон NCAA-д баг удирдан аварга цолонд хүрсэн цорын ганц дасгалжуулагч гэсэн алдар хүнд юм.

Түүний амжилтуудаас дурьдвал: 2004 онд “муу залуус” гэгддэг Б.Уоллес, Р.Уоллес, Т.Принс, Р.Хэмилтон болон Ч.Биллапс нараас бүрдсэн “Детройт Пистонс” багийг удирдан NBA-н аварга цолыг хүртсэн. Тэд аваргын төлөө Ф.Жексон дасгалжуулагчтай Ш.О’Нейл, К.Брайнт тэргүүтэй “Лос-Анжелес Лейкерс багийг цуврал тоглолтонд 4-1 харьцаатай хожсон. Мөн 1989 онд Америкийн Коллежийн сагсан бөмбөгийн “Канзас Жейхокс” багийг удирдан NCAA-н аварга цолыг хүртсэн. Үүнээс гадна АНУ-ын шигшээ багийн туслах дасгалжуулагчийн хувиар 2000 оны Сиднейн Олимпийн наадамд алт, ахлах дасгалжуулагчаар 2004 оны Афины Олимпийн наадамд хүрэл медаль хүртэж байсан. Харин өөрөө 1964 оны Токиогийн Олимпийн наадамд Нэгдсэн Улсын шигшээ багт багтаж алтан медаль хүртэж байжээ.

Өдгөө 77 нас хүрч буй Л.Браун Даллас хотын “Өмнөд Методист” Их Сургуулийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн