Хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо



Сагсан бөмбөгийн Европын АШТ-ний хагас шигшээд өрсөлдөх шигшээ багууд бүрэн тодорлоо. Эхлээд Словени, Испаний шигшээ багууд шалгараад байсан бол тэдний араас Орос, Сербийн шигшээ багууд шалгарлаа.

Оросын шигшээ баг Грекийн шигшээ багтай тоглож 74-69 харьцаагаар хожил байгуулжээ. Тоглолтын 1-р хагаст Грекийн шигшээ баг 37 оноо авсан бол Оросууд 31 оноо авсан. Харин 2-р хагасаас Оросууд тун сайн тоглолтыг үзүүлж 43 оноо авсан. Гэтэл Грекүүд 32 оноо авсан байна. Оросуудаас А.Швед 26 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Т.Мозгов 15 оноо, В.Фридзон 11 оноогоор тусалсан. Тэгвэл Б.Богданович, Б.Марьянович тэргүүтэй Сербийн шигшээ баг Италийн шигшээ багийг 83-67 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан байна.

Хагас шигшээгийн тоглолт:

  • Испани – Словени
  • ОХУ – Серби

 

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн