Словений шигшээ Испанийг буулган авч шигшээд шалгарлаа



Сагсан бөмбөгийн Европын АШТ-ний хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна. Эхний тоглолт Европын 3 удаагийн аварга Испаний шигшээ баг Словений шигшээ багтай тоглолоо. Турк улсын хамгийн том хот Стамбул хотын “Sinan Erdem Dome” ордонд явагдсан тус тоглолтонд Словений шигшээ баг ялалт байгуулж багагүй шуугиан дэгдээгээд байна.

Ах үү Газол, Хуан Карлос Наварро болон Р.Рубио нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Испаний шигшээ баг өрсөлдөгч Словений шигшээ багт 72-92 харьцаатай хожигдсон байна. Тус тоглолтонд энэ удаагийн Европын аваргын нээлт болоод буй Словений 18 настай залуу тоглогч М.Дончич 11 оноо, 12 самбар, 8 дамжуулалт өгч шилдэг тоглолт үзүүлсэн бол багийн лидер Г.Драгич, А.Рэндольф нар тус бүртээ 15 оноо, К.Препелич 13 оноо, Г.Видмар 12 оноо авсан байна. Харин өрсөлдөгч баг Испаниас П.Газл 16 оноо, 6 самбар, Р.Рубио 13 оноо 2 самбар, 3 дамжуулалт, М.Газол 12 оноо, 10 самбар, 4 дамжуулалт өгсөн байна.

Хагас шигшээд хүчирхэг Испаний шигшээ багийг буулгаж авсан Словений шигшээ баг анх удаагаа аваргын төлөө шалгарч үлдээд байна. Аваргын төлөө Орос болон Сербийн шигшээ багуудын аль хожсонтой нь тоглоно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн