А.Овечкин 2018 оны Өвлийн Олимпийн наадамд оролцохгүй



Хойд Америкийн ҮХЛ-н “Вашингтон Капиталс” баг болон Оросын шигшээ багийн довтлогч А.Овечкин ирэх 2018 оны Өвлийн Олимпийн наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. ҮХЛ болон ОУ-ын шайбтай хоккей тохиролцоонд хүрч чадахгүй бол А.Овечкин тэргүүтэй шилдэг хоккейчид Олимпийн наадамд оролцож чадах уу гэсэн хүлээлт байсан. А.Овечкиноос гадна олон шилдэг тоглогчид Өвлийн Олимпийн наадамд шигшээ багаа төлөөлөн оролцох хүсэлтэй байсан ч боломжгүй болж байна.  

Ирэх 2018 оны 2 сард БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн Олимпийн наадамд болно. Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд Хойд Америкийн ҮХЛ-н тоглогчид оролцох эсэх нь эргэлзээтэй байсан. Тэгвэл саяхан ОУ-ын шайбтай хоккейн холбоо ҮХЛ-тэй тохиролцоонд хүрч чадаагүй гэдгээ мэдэгдээд ҮХЛ-н тамирчид оролцох боломжгүй болоо гэсэн. Иймд ирэх Өвлийн Олимпийн наадмаар шайбтай хоккейн тэмцээн тун “амт”-гүй болох төлөвтэй болж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн