Британий теннисчин Д.Эванс допингийн шинжилгээнд бүдэрлээ



 

Их Британий теннисчин 27 настай Д.Эванс сэргээшийн шинжилгээнд бүдэрч 1 жилээр тоглох эрхээ хасууллаа. ОУ-ын талбайн теннисний холбооноос түүний шинжилгээ эерэг гарсан тул 12 сарын хугацаанд тоглох эрхийг нь түдгэлзүүлж байна гэжээ.

Эрхээ хасуулаад байгаа Британи теннисчин Д.Эванс “би энэ спортод хайртай, би эргэн ирнэ, намайг хүнд үед дэмжиж байгаа хүн бүхэнд талархалаа илэрхийлж байна” хэмээн ярьжээ. Д.Эванс 2006 оноос мэргэжлийн талбайн теннисний карьераа эхлүүлсэн. Энэ хугацаанд Их Дуулга тэмцээний 4-р шатыг давж чадаагүй. Гэхдээ 2015 оны Дэвисийн цомын Их Британий шигшээ багийн хамтаар хүртэж байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн