Дэлхийн аварга Ж.Гэтлин Оны шилдэгт нэр нь дэвшиж чадсангүй



ОУ-ын хөнгөн атлетикийн холбооноос 2017 оны шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг зарлалаа. Оны шилдэг тамирчны төлөө эрэгтэй 10, эмэгтэй 10 тамирчин нэр дэвшээд байна. Шилдэг тамирчныг 11 сарын 24-ны Баасан гаригт Монакогийн Вант улсад болох ёслолын үйл ажиллагаанд тодруулна.

Энэ удаагийн ОНЫ шилдэг тамирчны төлөө өрсөлдөх тамирчдын дунд энэ оны Дэлхийн аваргын 100 м-н гүйлтийн алтан медалийн эзэн Ж.Гэтлин багтсангүй. АНУ-ын шилдэг спринтер Ж.Гэтлин энэ оны хөнгөн атлетикийн ДАШТ-ний 100 м-н төрөлд алтан медаль хүртэж У.Болтын ноёрхлыг зогсоосон. Түүний хувьд 12 жилийн дараа Дэлхийн аваргын хошой алтан медалиа зүүсэн. Гэвч ОНЫ шилдэг тамирчны төлөөх өрсөлдөөнд нэр нь багтсангүй.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн