Улирлын өмнө: Аризона Койотис баг



  • Бүс: Өрнөд бүсийн Номхон далайн дивизион
  • Хот: Глендейл хот
  • Байгуулагдсан он: 1996 он
  • Амжилтын түүх: 1 удаа дивизионы аварга
  • Өнгөрсөн улирлын амжилт: 30 хожил, 42 хожигдол, ОТ 10 хожигдол, 70 оноо
  • Плэй-оффт үзүүлсэн амжилт: шалгарч чадаагүй
  • Хамгийн өндөр оноо авсан тоглогч: Р.Врбата 55 оноо
  • Хамгийн олон гоол оруулсан тоглогч: Р.Врбата 20 гоол
  • Хамгийн их дамжуулалт өгсөн тоглогч: Р.Врбата 35 дамжуулалт
  • Энэ улиралд багаас явсан тоглогчид: довтлогч Р.Врбата (Флорида Пантерс руу), Ж.Жорис (Каролина Харрикейнс руу), довтлогч П.Олланд (Монерал Канадиенс руу), довтлогч Ш.Доан (Виннипег Жетс руу), хамгаалагч К.Мюрфи (Чикаго Блэйкхаукс руу), хамгаалагч Э.ДеАнжело (Нью-Йорк Рейнжерс руу)
  • Энэ улиралд багт ирсэн тоглогчид:хамгаалагч Н.Яльмарссон (Чикаго Блэйкхауксаас), довтлогч Д.Стефан, хаалгач А.Раанта, хамгаалагч А.Кледенинг (бүгд Нью-Йорк Рейнжерсээс), хамгаалагч Ж.Демерс (Флорида Пантерсаас), довтлогч Н.Каусинс (Филадельфиа Флайрсаас)

Аризона Койотис энэ улиралд плэй-оффт шалгарч чадах уу? Тун эргэлзээтэй. Харин 2-3 жилийн дараа плэй-оффын төлөө өрсөлдөх боломжтой. Тэд өнгөрсөн улирал хамгийн сайн тоглосон Р.Врбатаг Флорида Пантерс руу явуулсан. Иймд багийн довтолгоог Д.Стефан, М.Доми, Д.Строме, К.Фишер болон рүүки залуу К.Келлер нар үүрнэ. Харин энэ зун солилцоогоор хэд хэдэн боломжийн тоглогчид ирсэн. Тухайлбал, Д.Стефан, Н.Коусинс, Н.Ялмарссон, А.Раанта гэсэн тун аятайхан тоглогчид ирээд байна. Д.Стефан ирсэн даруйдаа багийн дэд ахлагчаар томилогдсон. Хамгаалагч Н.Ялмарссон бол Чикаго Блэйкхаукс багийн хамгаалалтын бас нэгэн чухал хэсэг болж байсан. Ялангуяа Д.Кейт болон Б.Сийбрүүк нараас их зүйл сурсан нь дамжиггүй. Иймд Н.Ялмарссон Аризона Койотис багийн хамгаалалтанд маш том хүч нэмж байна.

Багийн хувьд онцлох ёстой нэг зүйл бол залуу тоглогчид. К.Келлер, Д.Строме болон К.Фишер нарыг дурьдаж болно. Эдгээр залуус 19, 20 настай тоглогчид юм. К.Келлер 2016 оны драфтын 7-р багт ирж байсан. Өнгөрсөн улиралд ердөө 3 тоглолтонд оролцоод Бостон Их сургуулийн баг руу явуулсан бол энэ улиралд үндсэн бүрэлдэхүүнд дуудаад байгаа. Эдгээр залуусын хувьд шууд ТОП лайнд тоглохгүй ч 2-р лайнд гарна.

Хаалгачийн №1 сонголт хэн бэ? Шинэхэн дасгалжуулагч Р.Токкетийн хувьд шийдвэрлэх асуудал багагүй бий. Финланд хаалгач А.Раанта гараанд гарах магадлалтай. Учир нь түүний хаалтын хувь Л.Доминкуэгийнхээс илүү байгаа. Иймд хаалган дээр 1-р сонголт байж болно. Ямартаа ч Р.Токкет дасгалжуулагч дебьют улирлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэднээс энэ удаа плэй-офф хүлээгээд хэрэггүй болов уу? Анахайм, Эдмонтон, Лос-Анжелес ... гээд хүчирхэг багууд энэ дивизионд багтаж байгаа. Хэрвээ плэй-оффт шалгарах гэвэл К.Перри, Р.Гецлаф нарын Анахайм, К.МкДэвид, Л.Драйзайтль нарын Эдмонтон, Ж.Картер, Т.Пеарсон нарын Лос-Анжелес Кингс нарыг давж гарах шаардлагатай.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн