Колумбус багийн залуу тоглогчид өнгөтэй байна



Өнгөрсөн улирлын нээлт болсон Колумбус Блю Жакетс баг улирлын нээлтийн тоглолтоо Нью-Йорк Айландерс багтай хийлээ. Тус тоглолтонд талбайн эзэн Колумбусчууд хожил байгуулсан бөгөөд багийн рүүки залуус тун сайн тоглож байлаа. Шинэ цэрэг “Орос талх” А.Панарин А.Веннебергтэй сайн хоршиж байсан. Мөн П.Дубойс, С.Милано нар гоолыг орууллаа.

Тоглолтын эхний үед 2 гоол орсон бол 3-р үед 3 гоол орсон. Гоолыг бүгдийг нь Колумбус Блю Жакетс багийн залуус оруулсан. А.Панарин 3 дамжуулалт, А.Веннеберг 2 дамжуулалт, Р.Мюррей, З.Веренски, С.Милано, К.Аткинсон, П.Дубойс нар тус бүр 1 гоол оруулсан. Ийнхүү Колумбус Блю Жакетс баг эхний хожлоо аваад байна.

Тэгвэл ялагдал хүлээсэн Айландерс багийн ахлагч Ж.Таварес “өнөө орой надаас эхлүүд бид сайнгүй эхлүүллээ” хэмээн ярьжээ.

NHL дэх анхны гоолоо оруулсан залуус

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн