Тампа Бэй Лайтнинг хүчтэй байна



ҮХЛ дэх 25 жилийнхээ ойтой золгож буй Тампа Бэй Лайтнинг баг өөрсдийн талбайдаа Флорида Пантерс багийг хүлээн авч улирлын нээлтийн тоглолтоо хийлээ. Тус тоглолт талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Тампа Бэй Лайтнинг багийн өнөөх л шилдэг залуус багийнхаа ялалтын гол түлхүүр нь байлаа.

О.Палат, Б.Пойнт болон Орос залуус болох Н.Кучеров, В.Наместников үүргээ онц дүнтэй гүйцэтгэсэн. О.Палат 2 гоол, Б.Пойт 1 гоол, 2 дамжуулалт, Н.Кучеров 1 гоол, В.Наместников 1 гоол, С.Стэмкос болон В.Хедман нар тус бүр 1 дамжуулалт өгсөн. Харин өрсөлдөгч Флорида Пантес багаас Й.Хюбердо, М.Писик болон рүүки залуу К.Бриклей нар гоол оруулсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн