Испаний шигшээ Дэлхийн аваргын тийзаа захиална



2010 оны Дэлхийн аваргын цомын эзэн Испаний шигшээ баг Оросыг зорих эрхээ авлаа. Испаничууд Аликанте хотын “Estadio Jose Rico Perez” цэнгэлдэх хүрээлэнд Албаний шигшээ багийн хүлээн авч 3-0 харьцаатай хожил байгуулжээ. Ингэснээр Испаничууд Европын бүсийн G хэсгийг 9 тоглолтын дараах байдлаар 25 оноотой тэргүүлж, ирэх оны ДАШТ-ийг зорих эрхтэй болсон.

  • Испани 3-0 Албани (гоол: Родриго 16’, Иско 23’, Т.Алкантара 26’)

Тоглолтын 1-р үед Испаничууд асуудлыг шийдсэн гэж болно. Эхний үе өндөрлөхөд Испаничууд аль хэдий нь 3 гоол оруулсан байсан юм. Ингээд 2-р үед тооны харьцаанд өөрчлөлт оролгүй байсаар цаг дууссан. Ийнхүү Испаничууд Дэлхийн аваргын тийзээ захиалах эрхтэй болсон бол Албаний шигшээ баг гэртээ үлдэх болж байна. Испаничууд хэсгийн сүүлийн тоглолтоо Израильтай хийх бол хожигдол хүлээсан Албаничууд Италийн шигшээтэй тоглоно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн