Мөрөөдлөө биелүүлж буй Натан Уолкер



ҮХЛ-н Вашингтон Капиталс багийн рүүки тоглогч Н.Уолкер мөрөөдлөө биелүүлж байна. Өнөөдөр Вашингтон Капиталс баг Монерал Канадиенс багийг буулгаж авсан. Тус тоглолтонд Вашингтон Капиталс баг өрсөлдөгчийнхөө хаалганд 7 шайб оруулсан бөгөөд үүний 1-ийг нь Н.Уолкер оруулсан. Н.Уолкер тоглолтын 2-р үед Д.Смит-Пеллигийн дамжуулалтаар гоол оруулсан.

Н.Уолкер хэмээх Австрали залууг онцолж байгаагийн учир нь Ногоон тивээс ҮХЛ-т тоглож гоол оруулсан анхны тоглогч болж байна. Австрали залуу Н.Уолкер өнөөдөр Вашинтон Капиталс багийн төлөөх дебьют тоглолтоо хийж байгаа бөгөөд анхны тоглолтондоо гоол оруулсан. Тэрээр тоглолтын дараа “би энд хоккей тоглож байгаадаа аз жаргалтай байна, ялангуяа эдгээр залуустай тоглож байгаадаа баяртай байна. миний мөрөөдөл биелэж байна” хэмээн ярьжээ.

23 настай Австрали тоглогч Н.Уолкер 2011 онд мэргэжлийн карьераа эхлүүлж байсан. Тэр анх Чехийн лигт тоглож байсан бөгөөд 2014 оны драфтын 89-р Вашингтон Капиталс багт сонгогдсон. Гэхдээ тэр өнгөрсөн хугацаанд АХЛ-т тоглож байгаад энэ улирлаас Вашингтон Капиталс багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн