Ж.Нейл Вегасчуудад улирлын 2 дахь ялалтыг авчирлаа



ҮХЛ-н хамгийн залуу баг Вегас Голден Найтс баг дебьют улирлаа гайхалтай эхлүүлж байна. Тэд эхний тоглолтоо Даллас Старс багтай хийж 2-1 харьцаатай ялалт аваад байсан. Тэгвэл өнөөдөр улирлын 2 дахь тоглолтоо Аризона Койотис багийн талбайд зочлон хийлээ.

Хоёр багийн тоглолтын 1-р үе Т.Рейдерийн оруулсан гоолоор талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн. Харин 2-р үед гоол ороогүй бол шийдвэрлэх 3-р үед зочин баг Вегас Голден Найтс багаас Н.Шмидт гоол оруулж тоог тэнцүүлсэн. Ингээд хоёр баг ОТ буюу нэмэлт цагт ялагчаа тодруулах болоход Вегас Голден Найтс багийн Ж.Нейл хожлын гоолыг оруулсан. Ж.Нейл хаалганы арын портноос ойж ирсэн шайбыг А.Раантагийн хаалганд оруулснаар багтаа ялалт авчирлаа. Ж.Нейл улирлын нээлтийн тоглолтонд Вегас Голден Найтс багийн түүхэн дэх анхны гоолыг оруулж байсан бол энэ удаа багтаа ялалтын гоолыг оруулж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн