Гайхамшиг үргэлжилсээр



Исландын шигшээ баг ирэх онд зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авлаа. Европын бүсийн I хэсгийн сүүлчийн тоглолтонд Исландын шигшээ баг Косовогийн шигшээ багтай Рейкьявик хотын “Лаугардалсвёллур” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Тус тоглолтонд 2 бөмбөг орсон бөгөөд гоолыг Исландын шигшээ багаас Г.Сигурдссон, Й.Б.Гудмундссон нар оруулсан байна. Ингэснээр Исландын шигшээ баг Европын бүсийн I хэсгийг 7 хожил, 1 тэнцээ, 2 хожигдол, 22 оноотой тэргүүлэн Дэлхийн аваргыг зорих эрхтэй боллоо.

Гайхамшиг үргэлжилсээр. Одоогоос 2 жилийн өмнө Европын АШТ-нд анх удаагаа оролцохдоо F хэсгээс 2-р шалгарч, шөвгийн 16-д Английг буулган авч дунд шөвөгт шалгарч байсан. Тэгвэл Исландын шигшээ багийн амжилт гэнэтийн байгаагүй гэдгийг батлан харуулж анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхээ авч байна.

Исландын шигшээ багийн энэхүү амжилт бол хөлбөмбөгийн ДАШТ-ний түүхэн дэх бас нэгэн шинэ амжилт болж байна. Учир нь 330 мянган хүн амтай Исландын шигшээ баг ДАШТ-нд оролцож буй хамгийн цөөн хүн амтай улс болж байгаа ажээ. Тэднээс өмнө Төв Америкт орших 1.3 сая хүн амтай Тринидад ба Тобаго улс 2006 оны ДАШТ-нд оролцож хамгийн цөөн хүн амтай улсаар шалгарч байжээ.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн