Х.Кейн Дэлхийн шилдгүүдтэй хамт



ФИФА буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос 2017 оны шилдэгт өрсөлдөх эрэгтэй тамирчдын нэрсийг зарлалаа. Тус жагсаалтанд энэ цаг үеийн шилдэг 30 хөлбөмбөгчин багтсан бөгөөд Английн шигшээ баг болон Тоттенхэм Хотспур клубын довтлогч Х.Кейн анх удаагаа багтлаа. Өдгөө 24 настай Англи довтлогч Х.Кейн 2017 он гарсаар Английн шигшэ багийн төлөө 8 тоглолтонд оролцохдоо 5 гоол оруулаад байна. Ялангуяа ДАШТ-ний урьдчилсан шатны сүүлийн тоглолтуудад тун сайн формтой байгаа. Мөн сүүлийн 2 улирал дарааллан Английн Премьер лигийн мэргэн бууч болоод байсан юм. Ийнхүү Англи довтлогч Х.Кейн анх удаагаа ФИФА-н шилдэг хөлбөмбөгчин болохын төлөө өрсөлдөж байна.

Энэ удаагийн ФИФА-н оны шилдэг хөлбөмбөгчний төлөө 30 тамирчин багтаад байгаа бөгөөд Английн лигээс 7 тамирчин багтаад байна. Үүнд: Ливерпүүл клубээс Ф.Коунтиньо, С.Манэ, Челси клубээс Н.Канте, Э.Азар, Манчестер Сити клубээс де Бруне, Манчестер Юнайтед клубээс де Хеа, Тоттенхэм Хотспур клубээс Х.Кейн нар багтсан байна.

Тэгвэл Германы лигээс Бавари Мюнхен багийн М.Хюммлес, Р.Левандовски, Боруссиа Дортмунд багаас П.Обамеянг, Испаний Реал Мадрид клубээс К.Роналдо, К.Бензема, Иско, Т.Кроос, Марсело, Л.Модрич, С.Рамос, Барселона клубээс Л.Суарез, Л.Месси, Атлетико Марид клубээс А.Гризманн, Я.Облак, Францын ПСЖ клубээс Э.Кавани, Неймар, К.Мбаппе, Монако клубээс Р.Фалкао, Италийн Милан клубээс Л.Бонуччи, Ювентус клубээс Ж.Буффон, П.Дибала, Рома клубээс Э.Жеко, Наполи клубээс Д.Мертенс нарын хөлбөмбөгчид багтсан байна. Харин Реал Мадрид клубын Уэльс довтлогч Г.Бейл жагсаалтанд багтаагүй ажээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн