Итали эсвэл Швед



Хөлбөмбөгийн ДАШТ-ний Европын бүсийн сонгон шалгаруулалтын 2-р шатны сугалаа өчигдөр Швейцарын Цюрих хотноо боллоо.

Европын бүсийн хэсэг тус бүрийн 2-р гарсан хамгийн өндөр үзүүлэлттэй багуудын дунд сугалаа болсон.

  • А хэсгээс Швед
  • B хэсгээс Швейцар
  • C хэсгээс Умард Ирланд
  • D хэсгээс Ирланд
  • E хэсгээс Дани
  • G хэсгээс Итали
  • H хэсгээс Грек
  • I хэсгээс Хорватын шигшээ багууд багтсан.

Харин F хэсэгт 18 оноотой дэд байранд орсон Словак улсын шигшээ баг дараагийн шатанд багтаагүй. Ингээд сугалаа явагдахад Дэлхийн 4 удаагийн аварга Италийн шигшээ баг Дэлхийн аваргын мөнгөн медальт Шведийн шигшээ багтай учраа таарсан. Ямартаа ч Итали эсвэл Шведийн шигшээ багийн аль нэг нь ирэх оны ДАШТ-нийг өнжих болж байна.

  • Умард Ирланд – Швейцар
  • Хорват – Грек
  • Дани – Ирланд
  • Швед - Итали

2-р шатны тоглолтууд ирэх 11 сарын 9-11-ны өдрүүдэд болох бол хариу тоглолт 12-14-ний өдрүүдэд явагдана.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн