WTA оны шилдгүүдээ шалгарууллаа



Эмэгтэйчүүдийн теннисний холбоо (WTA) оны шилдгүүдээ тодрууллаа. Ингээд оны шилдэг теннисчин бүсгүйчүүдийг танилцуулая.

2017 оны шилдэг теннисчин: Испаний теннисчин Г.Мугуруза хүртлээ. Г.Мугуруза WTA-н Оны шилдэг тенннисчин болсон АНХНЫ Испаний теннисчин болж байна. Г.Мугуруза энэ онд Уэмблидонд түрүүлсэн бол Австралийн Их Дуулгад шилдэг 8-д шалгарсан. Мөн Цинциннати тэмцээнд түрүүлсэн.

 

2017 оны амжилт нь ахисан тоглогч: 20 настай Латви бүсгүй Е.Остапенкогийн хувьд энэ он гайхалтай болж байна. Тэр энэ оны Ролан Гаррост түрүүлж, Уэмблидоны шилдэг 8-д шалгарсан бөгөөд Их Дуулгад түрүүлсэн анхны Латви улсын теннисчин болж байна. Жилийн өмнө Их Дуулга тэмцээний 1-р шатыг давж чадахгүй байсан бол энэ жил 4 Их Дуулга тэмцээний 1-д нь түрүүлж, 1-д нь шилдэг 8-д шалгарсан. Ингэснээр чансааны шилдэг 8-д багтаж байна.

 

2017 онд амжилттай эргэн ирэлт хийсэн тоглогч: АНУ-ын залуу теннисчин С.Стефэнс тус шагналыг хүртлээ. Энэ бол зүй ёсны шагнал юм. С.Стефэнс 2013 оны Австралийн Их Дуулга тэмцээний шөвгийн 8-д алдарт С.Уилльямсыг буулган авч шуугиан тарьж байсан. Харин тэрээр 2016 оны 8 сард баруун хөлөндөө бэртэл авч хэсэг хугацаанд спортоо орхиод байсан. Ингээд энэ оны зун эргэн ирсэн. Бүтэн жил орчим кортны гадна байсан С.Стефэнс энэ онд тун амжилттай эргэн ирж чадсан бөгөөд 1 Их дуулга тэмцээнд түрүүлж, Канадын опен, Цинциннати тэмцээнүүдийн хагас шигшээд шалгарсан.

 

2017 онд шинээр гарч ирж буй теннисчин: 18 настай Америк охин К.Беллис шалгарсан. Одоогоор чансааны 35-д орж ирсэн.

 

2017 оны Оны шилдэг хос: М.Хингис болон Чан Юн-Жань нар шалгарлаа. Өдгөө 37 настай Швейцарын шилдэг теннисчин М.Хингис WTA-н оны шилдэг хосын шагналыг 4 дэх удаагаа хүртэж байна. Харин Тайвань бүсгүй Чан Юн-Жаны хувьд энэ оноос М.Хингистэй хамтарч хосын төрөлд өрсөлдөж байгаа. Энэ нь ч Тайвань бүсгүйд өгөөжөө өгч хосын төрөлд анхны Их Дуулга тэмцээний цомыг хүртээд байна.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн