Аризона Койотис баг ганц ч хожил авч чадаагүй байна



Хойд Америкийн ҮХЛ-н 2017-2018 оны улирал эхлээд багууд дунджаар 7 тоглолт хийгээд байна. Одоогийн байдлаар ҮХЛ-т өрсөлдөж буй 31 багаас Аризона Койотис баг ганц ч хожил авч чадаагүй цорын ганц баг болоод байна.

  • Анахайм Дакс 5-4 Аризона
  • Вегас Голден Найтс 2-1 ОТ Аризона
  • Вегас Голде Найтс 5-2 Аризона
  • Детройт Ред Уингс 4-2 Аризона
  • Бостон Брюинс 6-2 Аризона
  • Даллас Старс 3-1 Аризона
  • Даллас Старс 5-4 Аризона

Нийт 7 тоглолт хийснээс ердөө ганцхан удаа нэмэлт цагт хожигдол хүлээж 1 оноо авсан. Хамгийн сүүлд Аризона Койотис баг Даллас Старс багтай тоглохдоо 5-4 харьцаатай хожигдсон. Энэ үзүүлэлт бол тун боломжийн. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч багтайгаа тун хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тоглолт болсон.

Аризона Койотис баг гарааны тоглогч нарынхаа талаар эргэн харахад хүрч байна. Багийн дасгалжуулагч Р.Точчет “Бид өөрсдөө ТОП лайнаа буюу гарааны тоглогчдоо бий болгосон. Гэвч энэ нь хангалтгүй байна. Бид ялалт байгуулахын тулд илүү сайн тоглох хэрэгтэй” байна хэмээн ярьжээ. Багийн ТОП лайнд М.Доми, Д.Степан болон К.Келлер нар довтолгоонд гарч байгаа бол хамгаалалтын хослолд Н.Яльмарссон, О.Экман-Ларссон нар гарч байна.

Урд шугаманд гараанд гарч байгаа 19 настай К.Келлер дангаараа багийн довтолгоог үүрч явна гэж бодохгүй байна. К.Келлер 2016 оны драфтын №7-оор багт ирж байсан. Өнгөрсөн улиралд ердөө 3 тоглолт хийгээд Бостоны Их Сургуулийн багт тоглосон. Харин энэ улиралд рүүки залуугийн хувьд тун боломжийн эхлүүлж байгаа ч баг нь тун хангалтгүй тоглож байна.

Магадгүй ТОП лайнд Т.Рейдер, Э.Дуклайр нарыг гаргаж болох сонголт бий. Герман залуу Т.Рейдер 3 жил Аризонад тоглож байгаа бөгөөд тогтмол 10-аас дээш гоол оруулж байгаа. Ийм тоглогч гараанд гарч тоглоно гэдэг бас л эргэлзээтэй. Э.Дуклайр бол тийм ч найдвартай бус. Өнгөрсөн улиралд тун хангалтгүй тоглож Америкийн лиг рүү явуулж байсан. Дараагийн боломжит тоглогч бол К.Дворак байж болох юм. Магадгүй бүр хамгаалалтын шугамандаа өөрчлөлт оруулах ёстой юм болов уу?

Нөгөө талаар багийн дасгалжуулагч Р.Точчет бол тийм хангалттай туршлагатай, сайн дасгалжуулагч биш. Тэр Тампа Бэй Лайтнинг багт 2 жил ажиллахдаа багаа плэй-оффт гаргаж чадаагүй.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн