WTA Finals тэмцээний өмнө: Цагаан хэсэг



  • Г.Мугуруза – Е.Остапенко: 3 удаа таарч тоглосон. 2 удаа Г.Мугуруза хожсон. 4 дэх удаагаа WTA финалд таарч Г.Мугуруза хожил байгуулж хожлын харьцаагаа 3-1 болгоод байна.
  • Г.Мугуруза – В.Уилльямс: 5 удаа учраа таарч тоглоход В.Уилльямс 3 хожил байгуулж байсан бол Г.Мугуруза 2 хожихдоо энэ онд хоюуланд нь хожсон. Ерөнхийдөө Испани бүсгүйн талд ялалт эргэж байгаа гэж ойлгож болно.
  • Г.Мугуруза – К.Плишкова: энэ өрсөлдөөнд Чех бүсгүй К.Плишкова 6-2 харьцаагаар тэргүүлж байна. Иймээс энэ удаагийн өрсөлдөөнд аваргын төлөө тоглох учиртай Г.Мугурузагийн хувьд К.Плишкова том сорилт байх болно.
  • С.Уилльямс – К.Плишкова: 2 удаа учраа таарахад хоёр биенээ 1:1 хожоод байна. Харин энэ удаа учраа таарахад К.Плишкова хожил байгуулж ялалтын харьцааг 2-1 болгоод байна. С.Уилльямс 2015 онд ганц удаа хожил байгуулсан.
  • С.Уилльямс – Е.Остапенко: С.Уилльямс өөрөөсөө 17 насаар дүү Латви теннисчинтэй 1 удаа учраа таарахдаа хожил байгуулаад байна. Гэхдээ энэ удаа өсөж яваа залуу теннисчин Е.Остапенкод боломж байх магадлал өндөр гэж таамагласан байна.
  • К.Плишкова – Е.Остапенко: Одоогоор К.Плишкова Латви теннисчинтэй тоглохдоо хоюуланд нь ялалт байгуулаад байна.

Энэ хэсгээс Г.Мугуруза болон К.Плишкова нар хагас шигшээд шалгарах магадлал хамгийн өндөр. Энэ нь ч илүү бодит дүгнэлт болов уу? 1998 онд 18 настай М.Хингис 2004 онд 17 настай М.Шарапова түрүүлж шуугиан тарьж байсан. Энэ талаас нь харвал юу ч болж болох юм. Гэхдээ л битүү морь энэ тэмцээнд түрүүлээд байдаггүй. Тухайн үедээ М.Шарапова Уимблидонд түрүүлж шуугиан тариад байсан юм. Тэгвэл М.Хингис тухайн үедээ аль хэдий нь Их Дуулга тэмцээний 4 цомыг хүртээд байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн