WTA Finals тэмцээний өмнө: Улаан хэсэг



  • С.Халеп – Е.Свитолина: Украйн бүсгүй өрсөлдөгчөө 3 удаа хожиж 1 удаа хожигдсон. 1 хожигдол нь шороон гадаргуутай Францын Их Дуулга тэмцээний шөвгийн 8-н тоглолт байсан юм. Ер нь Е.Свитолина Румын өрсөлдөгчөө бол хатуу гадаргуутай талбайд нэг их төвөггүй буулгаж авдаг. Иймд магадлал арай илүү нь Украйн бүсгүй Е.Свитолина юм.
  • С.Халеп – К.Возняцки: 3-2 харьцаагаар Дани бүсгүй К.Возняцки тэргүүлдэг. Иймд дэлхийн чансааг тэргүүлэгч Румын бүсгүй С.Халепт К.Возняцки “хатуу самар” байх нь гарцаагүй юм. Гэхдээ С.Халеп хүчтэй өрсөлдөгчөө хожихдоо хоюуланд нь хатуу гадаргуутай талбайд хожсон. Харин К.Возняцкигийн хувьд зүлэг, шавар болон хатуу гадаргуутай талбайд аль алинд нь хожиж байсан. Энэ тоглолт тун сонирхолтой болно.
  • С.Халеп – К.Гарсиа: Хоорондын харьцааг С.Халеп 2-1-ээр тэргүүлдэг. Гэхдээ сүүлд Бээжинд болсон тэмцээнд К.Гарсиа ялалт байгуулсан. Хэдий тийм ч гэсэн С.Халеп энэ удаагийн тэмцээнд том амбицтай оролцож байгаа тул хожил байгуулах магадлал илүү. Эхний тоглолтыг энэ хоёр хийнэ.
  • Е.Свитолина – К.Возняцки:  Украйн бүсгүй 3-0 харьцаагаар хожлын харьцааг тэргүүлж байна. Е.Свитолина бүх гурван ялалтаа хатуу гадаргуутай талбайд байгуулсан. Цаасан дээр бол Е.Свитолина илүү байгаа ч Дани бүсгүй 2010 оны азгүйтлээ арилгаж яагаад болохгүй гэж? Эхний тоглолтоос цаашид хэрхэн тоглох нь шалтгаалах учиртай чухал тоглолт хүлээж байна.
  • Е.Свитолина – К.Гарсиа: цувралын харьцаа 1:1. Хоюулаа баруун талтай, хоюулаа хоёр гараараа довтолдог, хоюулаа шилдгүүдийн өрсөлдөөнд анх удаагаа оролцож байгаа. Ер нь энэ тоглолт хаашаа эргэх магадлалтай. Гэхдээ Е.Свитолинагийн хувьд яльгүй илүү байж болох юм.
  • К.Возняцки – К.Гарсиа: К.Возняцки 2-0 харьцаагаар тэргүүлж байна. Гэхдээ хоёр теннисчин хамгийн сүүлд 2015 онд учраа таарч байсан. Хэрвээ К.Возняцки цомыг хүртэх гэсэн амбиц байгаа бол заавал хожих ёстой тоглолт байх болов уу?

Red группээс яг тэр хагас шигшээд шалгарна гэж хэлж мэдэхгүй. Хэдийгээр С.Халеп, К.Возняцки нар WTA финалс тэмцээний туршлагатай ч яг одоогийн байдлаар тун тэнцүүхэн өрсөлдөгчид юм. Гэхдээ С.Халеп 2014 оны азгүйтлээ, К.Возняцки 2010 оны азгүйтлээ үгүй хийх хүсэл илүү их байгаа болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн