К.Мбаппе “Golden Boy” шагналын эзнээр тодорлоо



“Golden Boy” шагналыг Европт тоглож буй 21-ээс доош насны хамгийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог ажээ. Тус шагналыг 2003 оноос Италийн спортын Tuttosport сэтгүүлээс спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар тодруулдаг байна.

Санал асуулгын эцсийн шатанд ПСЖ клубын довтлогч К.Мбаппе 291 санал авч ялалт байгуулсан бол Барселона клубын Франц довтлогч У.Дембеле 149 санал авч удаалсан байна. Мөн Манчестер Сити клубын Бразил довтлогч Г.Жесус, Манчестер Юнайтед клубын Англи довтлогч М.Рашфорд, АС Милан клубын Итали хаалгач Ж.Доннарумма, Боруссиа Дортмунд клубын Америк довтлогч К.Пулишич нар өрсөлдсөн байна.

“Golden Boy” шагналын эзэд

Year Player Club(s)
2003 Rafael van der Vaart Ajax
2004 Wayne Rooney Everton, Manchester United
2005 Lionel Messi Barcelona
2006 Cesc Fabregas Arsenal
2007 Sergio Aguero Atletico Madrid
2008 Anderson Manchester United
2009 Alexandre Pato AC Milan
2010 Mario Balotelli Inter Milan, Manchester City
2011 Mario Gotze Borussia Dortmund
2012 Isco Malaga
2013 Paul Pogba Juventus
2014 Raheem Sterling Liverpool
2015 Anthony Martial Monaco, Manchester United
2016 Renato Sanches Benfica, Bayern Munich
2017 Kylian Mbappe Monaco, Paris Saint-Germain

 

 


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн