Л.Хэмилтон 4 дэх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртэхэд 10 оноо хэрэгтэй



Авто спортын ертөнцөд технологийн хөгжлийг цаг үргэлж дагуулж явдаг хурд, хүчний гайхамшиг болсон Формула-1 уралдааны 2017 оны ДАШТ өндөрлөхөд 3 гараа үлдээд байна. Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Аустинд энэ улирлын 17 дахь гараа болж “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтон тэргүүлсэн. Л.Хэмилтон тус уралдаанд тэргүүлснээр бараг л энэ оны Дэлхийн аваргын болзолыг хангах шиг боллоо.

Учир нь Аустины Гранпригийн дараах байдлаар Л.Хэмилтон 331 оноогоор тэргүүлж байгаа бол С.Феттел 265 оноотой болсон. Тэднийг 66 оноо зааглаж байгаа бөгөөд дараагийн гараа болох Мексикт эхний 5-д ороход л дэлхийн аваргын болзолоо хангана.

Л.Хэмилтон зуны амралтаас хойш тун өнгөтэй байгаа. Тэр улирлын II хагас буюу Бельгийн Гранпригаас хойш 6 гараанд уралдахад 5-д нь түрүүлж 1-т нь дэд байранд орсон. Италийн гараанаас хойш С.Феттелээс тэргүүллийг нь өөрийн болгоод байсан юм. Ийнхүү Их Британи нисгэгч Л.Хэмилтон 4 дэх удаагаа Дэлхийн аварга болоход ойрхон ирээд байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн