К.Роналдо Дэлхийн шилдгээр шалгарлаа



Өнгөрсөн шөнө Английн Лондон хотноо ФИФА-ын “ОНЫ ШИЛДЭГ”-үүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо. Мэдээж уг ёслолын ажиллагааны оргил үйл явдал нь эрэгтэй “оны шилдэг” тамирчин шалгаруулах үйл явдал байдаг юм. Энэ жил “оны шилдэг”-ийн төлөө Реал Мадрид клубын Португал довтлогч К.Роналдо, Барселона клубын Л.Месси болон ПСЖ клубын Неймар нар эцсийн шатанд шалгарч үлдээд байсан. Ингээд нийт санал асуулгын 43.1%-н саналаар К.Роналдо “Оны шилдэг” тоглогчоор шалгарсан байна. Мөн ФИФА-аас анх удаа “оны шилдэг хаалгач” номинац тодруулсан. Уг шагналын төлөө Ювентус клубын Итали хаалгач Ж.Буффон, Бавари Мюнхэн клубын Герман хаалгач М.Нойер, Реал Мадрид клубын Коста Рика хаалгач К.Навас нар өрсөлдөж Ж.Буффон 42.2%-иар ялагч болсон байна.

  • Оны шилдэг эрэгтэй тоглогч: К.Роналдо (Реал Мадрид клуб)
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч: Л.Мартенс (Барселона клуб)
  • Оны шилдэг эрэгтэй дасгалжуулагч: З.Зидан (Реал Мадрид клуб)
  • Оны шилдэг эмэгтэй дасгалжуулагч: С.Виегман (Нидерландын шигшээ баг)
  • Оны шилдэг хаалгач: Ж.Буффон
  • Шударга тоглогч: Ф.Коне
  • Пушкаш авард буюу оны шилдэг гоолын эзэн: О.Жиру (Арсенал клуб)
  • Хөгжөөн дэмжигч: Шотландын Селтик клубын фанатууд
  • ФИФА-н шилдэг 11 тоглогч: хаалгачаар Ж.Буффон, хамгаалагчаар Д.Алвес, Л.Бонуччи, С.Рамос, Марсело, хагас хамгаалагчаар Л.Модрич, Т.Кроос, А.Инеста, довтлогчоор Л.Месси, К.Роналдо, Неймар

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн