Базельд Р.Федерер, Венад Л.Пуй цомыг хүртлээ



АТР-н 500 ангилалд багтах хоёр тэмцээн Европт боллоо. Швейцарын Базель хотноо болсон тэмцээнд Р.Федерер, М.Чилич, Хуан Мартин дел Потро нарын шилдэг теннисчид өрсөлдсөн бол Австрид А.Зверев, Д.Дим болон Жо Цонга нарын тэргүүтэй теннисчид өрсөлдсөн байна.

Швейцарт болсон тэмцээний аваргын төлөө эзэн орны теннисчин Р.Федерер болон Аргентин улсын шилдэг теннисчин Хуан Мартин дел Потро нар шалгарсан. Ингээд тоглолт 3 сет үргэлжилж 2-1 харьцаагаар Р.Федерер ялалт байгуулжээ. Ингэснээр Р.Федерер энэ улиралд 7 дахь цомоо өргөсөн байна.

 

Тэгвэл Австрид Францын хоёр теннисчин шигшээд шалгарч Л.Пуй өрсөлдөгчөө 6-1, 6-4 харьцаагаар хожиж аваргын цомыг хүртжээ. Хожигдол хүлээсэн Ж.Цонгагийн хувьд тус тэмцээний финалд 2 жил шалгарсан ч хоюуланд нь дэд байранд шалгарлаа. Цомын хүртсэн Л.Пуй өдгөө 23 настай бөгөөд энэ онд 3 дахь тэмцээндээ түрүүлж байна. Тэрээр 4 сард Унгарт, 6 сард Германы Штутгартад түрүүлж байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн