Уулын цанын Дэлхийн цомын уралдаанаар Өвлийн спортын улирал эхэллээ



Өвлийн спортын улирал эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австри улсын баруун өмнөд нутагт орших Альпийн нурууны Сёльденд уулын цанын 2017-2018 оны эхний гараа боллоо. Австрид гиант слалом төрлийн уралдаан болох хуваарьтай байсан ч Ням гаригт болох байсан эрэгтэйчүүдийн гараа цаг агаарын байдлаас шалтгаалан цуцлагджээ.

Харин эмэгтэй гиант слалом төрөлд Германы шилдэг тамирчин Викториа Ребенсбург 1 мин 55.20 сек-н амжилтаар улирлын анхны гарааны ялагч болсон байна. Гиант слалом төрөл бол Герман бүсгүй В.Ребенсбургийн үндсэн төрөл бөгөөд Олимпийн наадмаас алт, хүрэл, ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан. Мөн тэрээр 2011, 2012 оны Дэлхийн цомын гиант слалом төрлийн ялагч болж байсан юм. Ийнхүү тэрээр өөрийн үндсэн төрөлдөө түрүүлж улирлыг ялалтаар эхлүүлж байна.

Улирлын нээлтийн гараанд Словений И.Штухец бэртлийн улмаас өнжсөн бол Швейцарын Л.Гут, Лихтенштейний Т.Вайратер, АНУ-ын Л.Вонн нарын шилдгүүд уралдааны замыг дундаас нь орхисон бол АНУ-ын М.Шиффрин 5-р байранд шалгарчээ. Дараагийн гараа 11 сарын 12-нд Финландын Левид болно.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн