Дэлхийн аварга Л.Хэмилтоныг тоогоор илэрхийлэхүй



Өнгөрөгч амралтын өдөр Мексик улсад болсон Формула-1 уралдааны ДАШТ-нд Л.Хэмилтон 9-р байранд орсон. Ингэснээр Британи залуу Л.Хэмилтон улирлын үлдсэн 2 гарааны үр дүнгээс үл хамааран Дэлхийн аварга цолыг 4 дэх удаагаа хүртэж байна. Л.Хэмилтон 4 дэх удаагаа Дэлхийн аварга цолыг хүртэснээр Их Британиас төрсөн хамгийн шилдэг нисгэгч болон түүхэнд үлдэж байна. Тэрээр Их Британи улсаас Л.Хэмилтоныг оролцуулаад 10 нисгэгч Формула-1 уралдааны Дэлхийн аварга цолыг хүртэж байсан. Эдгээрээс Ж.Стюарт, Л.Хэмилтон нар тус бүр 3, Г.Хилл болон Ж.Кларк нар тус бүр 2, М.Хауторн, Ж.Суртийс, Ж.Хант, Н.Манселл, Д.Хилл болон Ж.Баттон нар тус бүртээ 1 удаа Дэлхийн аварга цолыг хүртсэн. Тэгвэл Л.Хэмилтон 4 дэх удаагаа түрүүлсэнээр Их Британи улсын түүхэн дэх Формула-1 уралдааны хамгийн шилдэг нисгэгч болсон.

2: Л.Хэмилтон 2014-2015 оны улиралд 2 жил дарааллан Дэлхийн аварга цолыг хүртсэн

4: 2008, 2014, 2015, 2017 оны Дэлхийн аварга цолыг хүртлээ

10: Л.Хэмилтон энэ жил 10 дахь улиралдаа Формула-1 уралдаанд хүч сорьж байна. Анх 2007 оны Австралийн гараанд дебьютээ хийж байжээ

32: Л.Хэмилтон 1985 оны 1 сарын 7-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Хартфордширын Стивенижид мэндэлсэн бөгөөд энэ жил 32 настай.

38: Тэр уралдааны замыг 1 удаа тойрох хурдаараа 38 удаа тэргүүлсэн. Энэ амжилтаараа Формула-1 уралдааны түүхэнд дэх Бүх-цаг үеийн 4-т орох амжилтыг үзүүлсэн. Энэ жил тэрээр одоогийн байдлаар 7 гараанд хамгийн хурдан тойрог замыг туулсан байна.

44: Түүний унадаг уралдааны машины дугаар

62: Тэрээр карьерынхаа турш 62 гараанд ялалт байгуулаад байна. Энэхүү 62 ялалтыг 10 жилийн турш бий болгоод байна. Түүний өмнө домогт тамирчин М.Шумайхер 91 удаа ялалт байгуулсан амжилтаар бичигддэг.

72: Энэ бол түүний пол-позишн хийсэн тоо. Энэ амжилтаараа Формула-1 уралдааны Бүх-цаг үеийн үзүүлэлтийг тэргүүлдэг. Тэрээр карьерынхаа турш 72 удаа уралдааны замыг тэргүүн шугамнаас эхлүүлсэн байна.

116: Шагналын тавцан дээр гарсан тоо. Үүнээс 62-г нь ялагчийн дүрээр гарсан

2580: Энэ бол түүний карьерынхаа турш цуглуулсан оноо.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн