Happy Birthday Diego Maradona



1960 оны 10 сарын 30-ны ЭНЭ ӨДӨР Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Армандо Марадона мэндэлжээ.

Өмнөд Америкийн Аргентин улсын ядуу, тарчиг амьдралаас “од” болон гялалзаж чадсан олон шилдэг хөлбөмбөгчид байдаг. Тэдний дундаас ялгарах хөлбөмбөгчин бол ХХ зууны шилдэг хөлбөмбөгчин Д.Марадона юм. Түүний эцэг, эх нь амьдрал хайн Аргентины хойд нутгийн Корриентенс мужаас нийслэл Буэнос-Айрес хотод шилжиж ирсний дараа Д.Марадона мэндэлжээ.

Ирээдүйн домогт хөлбөмбөгчин Д.Марадонагийн авъяас бага настайд нь илэрсэн бөгөөд 10 настайдаа Аргентин Жуниорс багийн өсвөрийн багт данстай болсон. Эндээс түүний алдарт хөлбөмбөгчин болох замнал нь эхэлсэн байдаг. 16 настайдаа Аргентин Жуниорс багийнхаа үндсэн багт багтсан. Мэргэжлийн замналынхаа турш

  • Аргентин Жуниорс баг
  • Буко Хуниорс баг
  • Барселона (Испани)
  • Наполи (Итали)
  • Севилья (Испани)
  • Ньюэллс Олд Бойз
  • Буко Хуниорс багуудад тоглосон.

Энэ хугацаанд тэр Аргентины аваргаар 1 удаа, Испаний Цомд 1, Италийн Лигт 2, Италийн Цомд 1, Италийн супер цомд 1, Европын цомд 1 удаа түрүүлсэн. Мөн үүнээс гадна ДАШТ-нд 1986 онд алтан медаль хүртэж 1990 онд мөнгөн медаль хүртсэн. Д.Марадона 1997 онд тамирчны карьераа өндөрлүүлсэн бөгөөд өдгөө АНЭУ-ын лигт баг удирдаж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн