Каролина Возняцки 2017 онд



Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн WTA-н 2017 оны улирал өндөрлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Сингапурт WTA-н оны шилдэг 8 теннисчний өрсөлдөөн болж өндөрлөсөн. Тус тэмцээнд WTA-н чансааны эхний 8-д багтсан теннисчид өрсөлдсөн. Эдгээр шилдэг 8 теннисчдээс 27 настай Дани бүсгүй К.Возняцки түрүүлсэн. Энэ нь Дани бүсгүйн карьертаа хүртэж буй хамгийн том шагнал байлаа. Ингээд К.Возняцкигийн 2017 онд үзүүлсэн амжилттай танилцъя.

Их Дуулга тэмцээнд:

  • Австралийн Их Дуулга: 3-р шатанд Их Британий Й.Контад 6-3, 6-1 харьцаата хожигдсон
  • Ролан Гаррос: шөвгийн 8-д Латвийн Е.Остапенкод 4-6, 6-2, 6-2 харьцаатай хожигдсон
  • Уимблидон: 4-р тойрогт АНУ-ын К.Вандевегед 7-6, 6-4 харьцаатай хожигдсон
  • US Open: 2-р тойрогт ОХУ-ын Е.Макаровад 6-2, 6-7, 6-1 харьцаатай хожигдсон

Премьер:

  • Индиан Уэлльс: шөвгийн 8-д Францын К.Младеновичид 3-6, 7-6, 6-2 харьцаатай хожигдсон
  • Миами опен: финалд Й.Контад 6-4, 6-3 харьцаатай хожигдсон
  • Мадрид опен: 2-р шатанд Испаний К.Суарез Наваррод 6-4, 2-6, 6-2 харьцаатай хожигдсон
  • Чайна опен: 3-р шатанд Чехийн П.Квитовад 6-1, 6-4 харьцаатай хожигдсон
  • Катар опен: финалд Чехийн К.Плишковад 6-3, 6-4 харьцаатай хожигдсон
  • Дубай опен: финалд Украйны Е.Свитолинад 6-4, 6-2 харьцаатай хожигдсон
  • Ром опен: оролцоогүй
  • Канад опен: финалд Украйны Е.Свитолинад 6-4, 6-0 харьцаатай хожигдсон
  • Цинциннати: шөвгийн 8-д Чехийн К.Плишковад 6-2, 6-4 харьцаатай хожигдсон
  • Ухань опен: 2-р шатанд Грекийн М.Саккарид 7-6, 5-3 харьцаатай хожигдсон

Бусад:

  • Пан Номхон далайн ОУ-ын тэмцээн: финалд ОХУ-ын А.Павлюченковаг 0-6, 5-7 харьцаатай хожсон
  • Истборне ОУ-ын тэмцээн: финалд Чехийн К.Плишковад 6-4, 6-4 харьцаатай хожигдсон
  • Шведийн ОУ-ын тэмцээн: финалд Чехийн К.Синаковад 6-3, 6-4 харьцаатай хожигдсон
  • Сиднейн ОУ-ны тэмцээн: шөвгийн 8-д Чехийн Б.Струковад 5-7, 7-6, 4-6 харьцаатай хожигдсон

К.Возняцки энэ жил Чехийн К.Плишковад 3, Их Британий Й.Контад 2 удаа, Украйны Е.Свитолинад 2 удаа хожигдсон бол Латвийн Е.Остапенко, АНУ-ын К.Вандевеге, ОХУ-ын Е.Макарова, Францын К.Младенович, Испаний К.Саурез Наварро, Грекийн М.Саккари, ОХУ-ын А.Павлюченкова, Чехийн К.Синакова, Чехийн Б.Струкова нарт тус бүр 1 удаа хожигдсон.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн