Аризона Койотис улирлын анхны хожлоо авлаа



Хойд Америкийн ҮХЛ-н улирлын тогтолтууд үргэлжилж байна. Өнөөдөр ҮХЛ-н мөсөн талбай дээр 8 тоглолт болсон. Эдгээр тоглолтуудаас онцлох тоглолт нь Аризона Койотис болон Филадельфиа Флайрз багуудын тоглолт байлаа.

Аризона Койотис баг улирал эхэлснээс хойш 11 тоглолт хийхдээ ганц ч хожил авч чадаагүй байсан. Тэгвэл тэд өнөөдөр талбайда Филадельфиа Флайрз багийг хүлээн авч нэмэлт цагт хожил байгуулж улирлын анхны хожлоо авлаа. Хоёр баг үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцсэн. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд тун сайн тавьж 1-р үед Ж.Мартинүүк болон К.Дварок нар тус бүр гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан. 2-р үед гоол ороогүй бол 3-р үед зочин баг хаалгачаа суулгаж талбай дээр 6 дахь тоглогчийг оруулж ирсэнээр эргэн ирэлтийг хийж 3 гоол оруулсан. Харин талбайн эздээс Б.Перлини багийнхаа 3 дахь гоолыг оруулсан. Ингээд хоёр баг үндсэн цагт тэнцээд нэмэлт цаг сунгахад А.Голигоски багтаа хожлын гоолыг оруулсан. Түүнд дамжуулалтыг багийн шинэ “од” К.Келлер өгсөн юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн