П.Марло Сан Хосед “эргэн” ирлээ



Өнөөдөр Торонто Мейпл Лифс баг Сан Хосе хотноо зочлон Сан Хосе Шаркс багийн талбайд зочлон тоглолоо. Тус тоглолтонд Сан Хосе Шаркс багийн БҮХ ЦАГ ҮЕИЙН шилдэг тоглогч П.Марло анх удаагаа төрөлх багтаа эсрэг дүрээр зочлолоо. Өдгөө 37 настай П.Марло 1997 онд карьераа Сан Хосе Шаркс багаас эхлүүлж байжээ. Тэр Сан Хосе Шарк багийн төлөө 19 жил хүчин зүтгэхдээ багийн түүхэн дэх хамгийн олон рекордыг тогтоож байсан. Тухайлбал 508 гоол, 1082 оноо авч бүх цаг үеийн түүхэн амжилтыг тогтоож байсан байдаг. Үүнээс гадна тэр 19 улирал хүчин зүтгэхдээ ердөө 5 удаа 80-аас бага тоглолтонд оролцсон байдаг. Гэхдээ эдгээр 5 тоглолт нь 70-аас дээш байсан юм. Ийнхүү Сан Хосе Шаркс багийн домогт тоглогч П.Марло төрөлх багтаа эсрэг дүрээр “эргэн” ирлээ.

Тус тоглолтонд нийт 5 гоол орсон бөгөөд талбайн эзэн Сан Хосе Шаркс баг өрсөлдөгчөө 3-2 харьцаатай буулгаж авсан байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн