Happy Birthday Mehmet Ozal



1978 оны 10 сарын 31-ний ЭНЭ ӨДӨР Туркийн сонгомол бөхийн шилдэг бөх Мехмет Озал мэндэлжээ.

Туркийн нийслэл Анкара хотод төрсөн М.Озал 7 настайдаа бөхийн спортод хөл тавьж байсан. Удалгүй Стамбул хотод ирж “Bueyueksehir Beldeyesi” бөхийн клубт элсэн орсон. Ингээд тэр Туркийн өсвөрийн АШТ-нд жил дарааллан өндөр амжилттай барилдаж байсан. Харин тэр 2000 оноос насанд хүрэгчдийн тэмцээн уралдаанд сорьж эхэлсэн. Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Олимп: 2004-Афин 96 кг-н жинд хүрэл
  • ДАШТ: 2000, 2002 онуудад алт, 2001 онд хүрэл медаль
  • Европын АШТ: 2000 онд хүрэл медаль хүртсэн

Үүнээс гадна Газар Дундын тэнгисийн орнуудын спортын наадмаас хүрэл медаль хүртэж байсан. М.Озалын дэвжээн дээрх хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Египетийн шилдэг бөх Карам Габер байсан юм. 2002 оны ДАШТ-нд К.Габерыг ялж алтан медаль хүртэж байсан бол 2004 оны Олимпийн наадмын хагас шигшээд хожигдож байсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн