А хэсэг: ЦСКА Москва клубын эргэн ирэлт багтаа боломжийг үүсгэлээ



Базел 1-2 ЦСКА Москва (гоол: Л.Зуффи 32’, А.Загоев 65’, П.Вернблум 79’)

Базел: Т.Вацлик, Э.Альварес, М.Сухи, М.Аканжи, Л.Зуффи, Т.Жака (Ж.Серей Ди 73’), Р.Петретта (К.Иттен 84’), М.Ланг, М.Эльюнусси, Р.Штеффен, Д.Оберлин (А.Альбиан 73’)

ЦСКА Москва: И.Акинфеев, В.Васин, В.Березуцкий, А.Березуцкий, П.Бернблум, М.Фернандес, В.Натчо (Т.Жамалетдинов 90’), А.Головин, Г.Щенников, К.Кучаев (Г.Миланов 90+1’), Витино ( А.Загоев 46’)

ЦСКА Москва айлын талбай дээрээс гайхалтай эргэн ирэлт хийж багтаа итгэл найдварын галыг асаалаа. Тэд 2 долоо хоногийн өмнө Базельд талбайдаа дээрээ хожигдож хүнд байдалд ороод байсан. Мөн ЦСКА Москвачууд сүүлийн үед хийж буй тоглолтууд нь тун хангалтгүй байсан. Оросын лигтээ сүүлийн 5 тоглолтоос ердөө ганц хожил аваад байсан. Энэ мэт таагүй үр дүнгүүд ЦСКА Москва багийг дагаж байлаа. Гэвч тэд Базелын талбай дээр жинхэнэ эргэлтийг хийж чадсан. Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс оруулсан ч 2-р хагаст сэлгээгээр орж ирсэн А.Загоев тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд тоглолтын 80 дахь минутанд М.Сухи бөмбөгөө дутуу цэвэрлэснээс болж зочин багийн П.Бернблумд гоол оруулах боломжийг нээж өгсөн. Ийнхүү ЦСКА Москва баг хэсгээс гарах бага ч болов найдварыг тээн гэртээ харилаа.

 

Манчестер Юнайтед 2-0 Бенфика (гоол: М.Сливар авто гоол 45’, Д.Блинд пен 78’)

Манчестер Юнайтед: Дэ Хеа, Д.Блинд, К.Смоллинг, Е.Байлли, М.Дармиан, Н.Матич, С.МкТоминари, А.Марсиал (М.Рашфорд 75’), Й.Лингард (Х.Мхитарян 46’), Х.Мата (А.Эррейра 68’), Р.Лукаку

Бенфика: М.Свилар, А.Грималдо (Елисей 64’), Жардел, Р.Диас, Д.Перейра, Пиззи (Ионас 79’), Л.Фейса, А.Самарис, Д.Госалвес, Р.Жименес (Х.Сеферович 74’), Е.Салвио

4 тоглолт 4 ялалт. Европын тавцанд өөрийн талбайдаа хийсэн 19 тоглолтоос 15 хожил, 4 тэнцээ аваад байна. Энэ бол том амжилт юм. Английн Манчестер Юнайтед клуб домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсоноос хойш бараг л анх удаагаа итгэл найдвараар дүүрэн Аваргуудын лигт оролцож байна. Дээр нь тэднийг энэ цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэг Ж.Моуриньо удирдаж байгаа. Үүнийгээ ч илтгэх мэт А хэсгийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байна. Ер нь энэ хэсгээс Манчестер Юнайтед 1-ээр гарах нь ойлгомжтой бол харин 2-р байрын төлөө гол өрсөлдөөн бусад гурван багийн дунд өрнөнө.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн