Л.Курзавагийн үдэш



ПСЖ 5-0 Андерлехт (гоол: М.Верратти 30’, Неймар 45‘, Л.Курзава 52’, 72’, 78)

ПСЖ: Ареола, Л.Курзава, Т.Силва, Маркиньос, Д.Алвес, Ж.Дракслер, Э.Рабиот (Ж.Пасторе 76’), М.Верратти ( ло Цельсо 64’), Неймар, Э.Кавани, К.Мбаппе (Ди Мариа 64’)

Андерлехт: Ф.Букс, И.Обрадович, У.Спайч (Жосуэ Са 45+4’), К.Мбожи, Д.Аппиа, А.Требель, С.Кумс, Л.Дендонкер, Г.Оньекуру (Н.Станчиу 79’), С.Ханни (Л.Теодорчик 60’), П.Геркенс

ПСЖ клуб энэ жил маш сайн формтой байна. Энэ удаа ПСЖ клуб дан ганц Неймар, К.Мбаппе, Э.Кавани дээр тогтдоггүй шүү гэдгийг харууллаа. Жигүүрийн хамгаалагч Л.Курзава урд шөнийн тоглолтонд жинхэнэ ууж идсэн тоглолтыг үзүүлж 3 гоолыг орууллаа. Одоогоор ПСЖ клуб өрсөлдөгч багийнхаа хаалганд 17 гоол оруулсан бол харин эсрэгээрээ ганц ч гоол алдаагүй байна. ПСЖ клуб хэсгээ 4 тоглолтын дараах байдлаар 4 хожил байгуулж 12 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Хэсгээс гарах нь тодорхой болсон.

 

Селтик 1-2 Бавари Мюнхен (гоол: К.Коман 22’, Х.Мартинез 77’, К.МкГрегор 74’)

Селтик: К.Гордон, Ж.Форрест, М.Лустиг, Д.Бояата, Н.Биттон, К.Тейрней, К.МкГрегор, С.Браун, С.Армстронг (Л.Гриффитс 79’), С.Синклайр (Т.Рогич 64’), М.Дембеле

Бавари Мюнхен: С.Ульрих, Рафиньа, Ж.Боатенг, Н.Сёле, Д.Алаба, К.Толиссо (Ж.Химмих 83’), Х.Мартинез, А.Видал (С.Руди 59’), К.Коман, Х.Родригуэз, А.Роббен (Т.Алканатар 90+4’)

Бавари Мюнхен клубт Ю.Хайнкес ирсэнээс хойш 6 тоглолт дарааллан хожил байгууллаа. Тэр дундаа Аваргуудын лигт 2 тоглолт дарааллан ялалт байгуулсан. Урьд шөнө тэд Селтик клубын талбайд зочлон 2-1 харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр тэд хэсэгтээ 9 оноотой болж байна. Үлдсэн 2 тоглолтоос 1 хожил авахад л хэсгээс гарах боломжтой болно. Гэхдээ тэд хэсгийн сүүлчийн тоглолтондоо илүү ач холбогдол өгч байгаа болов уу?

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн