Рома клубын хагас хамгаалагчид илүү байлаа



Рома 3-0 Челси (гоол: Эль Шаарави 1’, 36’, Д.Перотти 63’)

Рома: Алиссон, Э.Флоренци (К.Манолас 76’), Ф.Фазио, Х.Жесүс, А.Коларов, Р.Найнгголан, де Росси, К.Строотман, Эль Шараави (Герсон 75’), Э.Жеко, Д.Перотти (Л.Пеллегрини 87’)

Челси: Т.Кортуо, Г.Кэхилл (Виллиан 56’), Д.Луиз, А.Рюдигер, С.Аспиликуэта, С.Фабрегас (Д.Дринкуотер 71’), Т.Бакайоко, М.Алонсо, Педро, А.Мората (М.Батшуайи 75’), Э.Азар

Рома клубын дундын шугам энэ өдөр Челсиг ажилгүй болголоо. Р.Найнгголан, де Росси, К.Строотман гурав талбайн төвд хамгийн үр дүнтэй тоглолт үзүүлсэн. Үүний үр дүнд Английн Челси клубыг буулгаж авсан. Ямартаа ч Ромагийн дундын шугам Челси клубээс илүү байгаа гэдгээ харуулж хоёр тоглолтонд 1 хожиж 1 тэнцээ авлаа.

 

Атлетико Мардид 1-1 Карабах (гоол: Т.Партей 56’, Мичел 40’)

Атлетико Мадрид: Я.Облак, Хуафран, С.Савич, Д.Годин, Ф.Луис, А.Корреа, Т.Партей (Н.Гайтан 62’), Габи, Саул, А.Гризманн, К.Гамейро (Ф.Торрес 70’)

Карабах: И.Сехич, М.Медведев, К.Жезничак, Р.Садыхов, А.Аголли, Г.Гараев, Р.Алмейда, П.Энрике, Мичел (А.Исмайлов 90+2’), В.Герье (Э.Юнусзаде 63’), Р.Шейдаев (Д.Кинтана 72’)

Азербайжаны Карабах клуб мөн л тэнцээ авлаа. Ингэхдээ тэд Атлетико Мадрид клубын талбай дээрээс авлаа. Карабахыг 2 долоо хоногийн өмнө талбай дээрээ Атлетико Мадридтай тэнцэж Европын дэвжээнд анхны оноогоо авахад гайхаж байсан. Тэгвэл тийм ч муу баг биш гэдгээ харуулж Испаний хүчирхэг багуудын нэг болох Атлетикогийн талбай дээрээс тэнцээ салгаж чадаж байна. Магадгүй тэдний зүүдэнд Европа цом харагдаж байж болох юм. Гэхдээ тэдний дараагийн өрсөлдөгчид нь АС Рома, Челси клубууд юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн