Барса тэргүүлж, Ювентус удаалсаар



Спортинг 1-1 Ювентус (гоол: Б.Сезар 20’, Г.Игуайн 79’)

Спортинг: Руй Патрисио, Ж.Силва, А.Пинто, С.Коатес, С.Ристовски (Р.Петрович 90+1’), Р.Баттаглиа, Б.Сезар (Ж.Палина 64’), М.Акуна, Б.Фернандес, Г.Матинс, Б.Дост (С.Думбиа 81’)

Ювентус: Ж.Буффон, А.Сандро, Ж.Кьеллини, А.Барцальи, де Шильо (Д.Коста 65’), М.Пьянич, С.Хедира (Б.Матюиди 70’), Х.Куадрадо, П.Дибала (Ф.Бернардески 83’), М.Манжукич, Г.Игуайн

Италийн Ювентус клуб Португал улсад зочлон тэнцээ авлаа. Итали улсын Турин хотын баг ингэснээр хэсэгтээ 7 оноотой дэд байранд бичигдэж байна. Тус тоглолтын эхний гоолыг талбайн эздээс оруулсан ч Аргентин довтлогч Г.Игуайн 80 дахь минутанд гоол оруулж багаа ялагдлаас аварсан. Одоо Ювентус клуб Барселонаг хүлээн авч тоглоно.

 

Олимпиакос 0-0 Барселона

Олимпиакос: С.Прото, А.Ботиа, О.Элабделлауи, Б.Энгельс, Л.Коутрис, П.Тахцидис, Д.Фигейраш, В.Дижа-Офоэ (Г.Гиллет 75’), А.Ромао, М.Карсела (Ф.Пардо 79’), К.Фортунис (У.Жюржевич 84’)

Барселона: тер Штеген, Х.Альба, Х.Машерано, С.Умтити, Н.Семеду, Д.Суарез (А.Гомес 75’), С.Бускетс, Паулиньо (И.Ракитич 62’), С.Роберто (Ж.Деулофеу 45+1’), Л.Суарез, Л.Месси

Хоёр багийн тоглолт хөлбөмбөгийн хамгийн уйтгартай үр дүнгээр өндөрлөлөө. Гэхдээ Грекийн багийн хувьд хүчирхэг Барселона клубтэй тэнцэнэ гэдэг том амжилт юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн