E хэсэг: Ливерпүүл хэсгээ тэргүүлж байна



Севилья 2-1 Спартак Москва (гоол: К.Лангле 30’, Э.Банега 59’, Зе Луиш 78’)

Севилья: С.Рико, С.Эскудеро, К.Лангле, С.Кьер, Г.Меркадо (С.Коршиа 83‘), Г.Писарро, С.Н’Зонзи, Нолито, Э.Банега (М.Крон-Дели 77’), П.Сарабиа (Ж.Навас 74’), Бен Йеддер

Спартак Москва: А.Селихов, Д.Комбаров, Г.Жикиа, С.Таски, А.Ещенко (М.Петкович 79’), Фернандо, М.Пашалич (И.Подов 57’), К.Промес, Д.Глушаков, Л.Мельгарехо (Зе Луиш 72’), Л.Адриано

Севилья клуб алдаагаа засаж талбайдаа хожил авлаа. Талбайн эздээс Е.Банега шилдэг тоглолт үзүүлсэн. Аргентин хагас хамгаалагч Е.Банега довтолгоог маш сайн дэмжиж байсан. Тэрээр 1 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгч багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Ливерпүүл 3-0 Марибор (гоол: М.Салах 49’, Э.Жан 64’, Д.Старриж 90’)

Ливерпүүл: Л.Кариус, А.Морено, Р.Клаван, Ж.Матип, Т.Александр-Арнолд, Ж.Вейналдум (Ж.Хендерсон 17’), Э.Жан, Ж.Милнер, А.Окслэд-Чемберлайн, Р.Фирмино (М.Груич 85’), М.Салах (Д.Старриж 74’)

Марибор: Я.Ханданович, М.Милеч, Ж.Биллонг, А.Райчевич, М.Шулер, М.Вилер, Д.Хотич (В.Ахмеди 81’), М.Каба, А.Пихлер, Д.Бохар (Г.Байде 69’), Ж.Месанович (М.Таварес 59’)

Аваргуудын лигийн 5 удаагийн аварга алдарт Ливерпүүл клуб хэсгээс гарах боломжоо нэг алхам урагшлуулж чадлаа. Тэд Мариборын талбай дээрээс хожил аваад байсан бол урд шөнө гэртээ мөн 3-0 харьтай буулгаж авсан. М.Салах ээлжит гоолоо оруулсан бол Д.Старриж сэлгээгээр талбайд гэрч ирээд энэ улирлын Аваргуудын лигийн анхны гоолоо оруулсан байна. Тус тоглолтын шилдгээр М.Салах шалгарсан бөгөөд 7 цохилт хийж 1 гоол оруулсан.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн